Доор зааснаар хянах самбар дээрх цэсийг сонго.
Танай администратор түгжсэн тохиргоог та өөрчлөх боломжгүй.
Дууг тохируул.
Дуугүй
Товч Дарах-оор цацруулсан дууг хаахын тулд Асаахсонгоно уу.
Энгийн горим
Товч Дарах зэргээр дууны түвшинг сонгоно.
Чимээгүй горим
Товч Дарах зэргийг Чимээгүй горим дээрээс дарж дууны түвшинг сонгоно.
Принтер ямар нэг үйлдэл хийгээгүй үед идэвхгүй горимд (эрчим хүч хэмнэх горим) шилжих хугацааг тохируулна уу. Тохируулсан хугацаа өнгөрсөний дараа LCD дэлгэц харлана.
Хянах самбарыг товшисноор унтах горим (цахилгаан хэмнэх горим)-оос буцахын тулд Асаах -г сонго. Үүнийг унтраах үед принтерийг сэрээхийн тулд хянах самбар дээр цахилгааны товлуурыг дарах шаардлагатай. Энэ онцлогийг унтрааснаар гадны зүйлүүд дэлгэцэнд хүрснээс шалтгаалж санамсаргүй ажиллахаас сэргийлдэг. Энэ онцлогийг асаалттай байх хугацаанд та хугацааг тохируулж болно.
Худалдан авсан газраас хамааран таны бүтээгдэхүүнд энэ онцлог эсвэл Унтраах Тохиргоо онцлог байж болно.
Тодорхой хугацаанд ашиглаагүй үед энэ тохиргоог сонгож принтерийг автоматаар унтраана уу. Эрчим хүчний удирдлага хэрэгжих хүртэлх хугацааг тохируулах боломжтой. Энэ хугацааг ямарваа нэг хэмжээгээр ихэсгэх нь принтерийн эрчим хүчний хэмнэлтэд нөлөөлнө. Тиймээс ямар нэг өөрчлөлт хийхээс өмнө байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь тунгаан бодоорой.
Худалдан авсан газраас хамааран таны бүтээгдэхүүнд энэ онцлог эсвэл Тэжээл унтраах цаг хэмжигч онцлог байж болно.
Идэвхгүй бол Унтраах
Хэрэв тодорхой хугацаанд ашиглаагүй бол энэ тохиргоог сонгож принтерийг автоматаар унтраана уу. Энэ хугацааг ямарваа нэг хэмжээгээр ихэсгэх нь принтерийн эрчим хүчний хэмнэлтэд нөлөөлнө. Тиймээс ямар нэг өөрчлөлт хийхээс өмнө байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь тунгаан бодоорой.
Салгагдсан бол Унтраах
LINE порт зэрэг бүх порт салгагдсанаас хойш заасан хугацааны дараа принтерийг унтраахын тулд энэ тохиргоог сонгоно уу. Энэ онцлог таны бүсээс хамаараад байхгүй байж болно.
Дурын этернет хавтан эсвэл факсын хавтан суурилуулсан үед энэ тохиргоо идэвхгүй болно.
Огноо/Цаг
Одоогийн цаг, огноог оруулна.
Өдрийн гэрэлд хэмнэх цаг
Өөрийн бүсийн зуны цагийн тохиргоог сонгоно.
Цагийн зөрүү
Орон нутгийн цаг болон UTC (Үндсэн Цагийн Бүс)-ийн хоорондох цагийн зөрүүг оруулна.
Принтерийг ашиглаж байгаа улс эсвэл бүсийг сонгоно уу. Хэрэв та улс эсвэл бүсийг өөрчилвөл таны факсын тохиргоо өгөгдмөл рүүгээ буцаж, та тэднийг дахин сонгох ёстой.
Принтер асаж, Үйлдлийн Хугацаа Дуусах идэвхжсэн үед LCD дэлгэц дээр харуулах эхний цэсийг тодорхой зааж өгнө үү.
LCD дэлгэц дээр байгаа тэмдгүүдийн бүдүүвчийг өөрчилнө үү. Та мөн тэмдгүүдийг нэмж, хасч, зөөж болно.
LCD дэлгэцийн дэвсгэр өнгийг өөрчилнө үү.
Мөн та санах ойн төхөөрөмжөөс арын зураг сонгох боломжтой. Зөвхөн JPEG форматыг дэмжинэ.
Тодорхой хугацаанд ашиглаагүй үед Асаах сонгож эхний дэлгэц рүү буцна уу. Хэрэглэгчийн хязгаарлалт хийгдэж, тодорхой хугацаанд үйлдэл хийгдээгүй үед, та гарч эхлэл дэлгэц рүү буцна. Төлөвийн дэлгэц эсвэл цуцлах товчоор хэвлэлтийг түр зогсоосоны дараа тогтоосон хугацаанд ямар ч үйлдэл хийгдээгүй бол хэвлэлт автоматаар үргэлжлэх болно. Хэрэв та энэ онцлогт Унтраа-г сонгосон бол, хэвлэлтийг түр зогсоосны дараа автомаар үргэлжлэхгүй болно.
Асаах сонгоод хэвлэх ажлыг өнгөтөөр хэвлэх ажил гэж тооцсон хараас цагаан руу бол үргэлжлүүлэн хэвлэхийг хүсвэл баталгаажуулалтын зурвасыг харуулна.
Та Ажлын төлөв дээр дарах үед харуулахыг хүссэн өгөгдмөл мэдээллээ сонгоно уу.
Дэлгэц сэлгэх үед хөдөлгөөний эффектийг идэвхжүүлэхийн тулд Асаах гэж сонгоно уу. Хэрэв та Унтраа гэж сонговол, дэлгэц сэлгэх нь хурдан болно.
ADF ба сканнерын шилэнд цаасны хэмжээг автоматаар илрүүлдэг мэдрэгч суурилуулсан болно. Гэсэн хэдий ч мэдрэгчийн шинж чанараас шалтгаалан ижил төстэй хэмжээг тодорхойлох боломжгүй бөгөөд Хятадад ихэвчлэн ашигладаг K хэмжээтэй цаасыг принтерийн анхны төлөвт зөв таних боломжгүй байна. Хэрэв та K хэмжээтэй цаас ихэвчлэн ашигладаг бол K хэмжээг урьдал болгох -г сонго. Анхны хэмжээ нь ойролцоо хэмжээтэй байхын оронд K хэмжээтэй байх болно. Цаасны хэмжээ, баримжаагаас хамааран үүнийг өөр нэг ойролцоо хэмжээтэй хэмээн илрүүлж болзошгүй. Түүнчлэн таны ашиглаж буй функцээс хамааран K хэмжээ нь автоматаар илрэхгүй байж магадгүй. Жишээлбэл, апликэйшнийг ашиглан компьютер дээр сканнердах, хадгалахад K хэмжээг автоматаар илрүүлэх боломжтой эсэх нь программ хангамжийн үйл ажиллагаанаас хамаарна.