Таны хийсэн тохиргооны улмаас зүйлс байхгүй байж болзошгүй.
Хуулбараасаа товхимол үүсгэхийг хүсвэл эдгээр тохиргоог тодорхойлно уу.
Товхимол
Хуулбараасаа товхимол үүсгэхийг зөвшөөрдөг.
Үдээс
Товхимолын нуруулдах байрлалыг сонго.
Нурууны зах
Нуруулдах захыг сонго. Та 0-с 50 мм-г 1 мм өсөлттэй нуруулдах захаар тохируулж болно.
Гадар
Товхимолд хавтас нэмэхийг танд зөвшөөрдөг.
Цаасны тохиргоо
Хавтаст цаас ачаалсан цаасны эх үүсвэрээ сонгоно.
Урд талын хавтас
Урд талсын хавтаст хэвлэх тохиргоог тодорхойлно. Хэрэв та урд талын хавтаст хэвлэхийг хүсэхгүй байгаа бол Хэвлэхгүй-г сонгоно уу.
Ар талын хавтас
Ард талсын хавтаст хэвлэх тохиргоог тодорхойлно. Хэрэв та ард талын хавтаст хэвлэхийг хүсэхгүй байгаа бол Хэвлэхгүй-г сонгоно уу.
Хуулбартаа хавтас нэмэхийг хүсвэл эдгээрийг тодорхойлно.
Урд талын хавтас
Хуулбартаа урд хавтас нэмэхийг танд зөвшөөрдөг. Хэрэв та хавтсанд цаас ачаалсан бол Цаасны тохиргоо-с цаасны эх үүсвэрээ сонгоно. Хэрэв та урд талын хавтаст хэвлэхийг хүсэхгүй байгаа бол Хэвлэхгүй-г Хэвлэх Горим-с сонгоно уу.
Ар талын хавтас
Хуулбартаа арын хавтас нэмэхийг танд зөвшөөрдөг. Хэрэв та хавтсанд цаас ачаалсан бол Цаасны тохиргоо-с цаасны эх үүсвэрээ сонгоно. Хэрэв та ард талын хавтаст хэвлэхийг хүсэхгүй байгаа бол Хэвлэхгүй-г Хэвлэх Горим-с сонгоно уу.
Хуулбарт замчлах хуудас оруулахыг хүсвэл эдгээр тохиргоог зааж өгнө үү.
Ажлын Төгсгөл
Ажлын хуулбар бүрт замчлах хуудас оруулахыг зөвшөөрнө. Хэрэв та замчлах хуудсанд цаас ачаалсан бол Цаасны тохиргоо-с цаасны эх үүсвэрээ сонгоно.
Багцын Төгсгөл
Багц бүрт замчлах хуудас оруулахыг зөвшөөрнө. Хэрэв та замчлах хуудсанд цаас ачаалсан бол Цаасны тохиргоо-с цаасны эх үүсвэрээ сонгоно. Мөн та Хуудсыг Багц бүрт дэх замчлах хуудсанд оруулах зайг зааж өгнө.
Хуудас юм уу Бүлгийн төгсгөл
Оруулахыг хүссэн хуудсандаа бүлэг замчлах хуудас оруулахын тулд тохиргоо хийхийг зөвшөөрдөг. Тохиргооны утга нь хадгалагдаж, жагсаалтанд гарч ирэх болно. Та жагсаалтаас тохиргоог сонгож тохиргооны дэлгэрэнгүйг шалгах боломжтой. Мөн та тохиргоог засаж эсвэл устгаж болно.
Эхийн хэмжээг сонго. Та Автоматаар илрүүлэх-г сонговол, таны эхийн хэмжээ автоматаар илрэнэ. Стандарт бус хэмжээтэй эх хуулахдаа Хэрэглэгчийн тодорхойлсон-г сонгоод дараа нь эхийн хэмжээг зааж өгнө.
Та ADF дээр дараах хэмжээний нийлэмжийг тавих боломжтой. A3 ба A4; B4 ба B5. Эдгээр нийлэмжийг ашиглах үед эхүүдийн хэмжээгээр эхүүдийг хувилна. Доор үзүүлснээр эхүүдийн өргөнийг зэрэгцүүлж тавь.

Товхимолын хоёр нүүрийг нэг хуудас цааст багтааж хувилна.
Сканнердах товхимолын хуудсыг сонгоно уу.
Та ADF дээр их хэмжээний эх материалыг багцлан байрлуулж, нэг сканнерын ажил хэлбэрээр сканнердах боломжтой.
Зургийн тохиргоог тохируул.
Ялгарал
Тод ба бараан хэсгүүдийн ялгааг тохируул.
Нэвчилт
Өнгөний бүдгэрэлтийг тохируул.
Улаан өнгийн баланс, Ногоон өнгийн баланс, Хөх өнгийн баланс
Өнгө тус бүрийн нягтаршлыг тохируул.
Тодролт
Зургийн зураглалыг тохируул.
Үндсэн өнгө Зохицуулах
Ерөнхий гадна өнгийг тохируул. + товшиж бүдгэрүүлж (ногооныг ихэсгэх), - товшиж тодруулна уу (улааныг ихэсгэх).
Дэвсгэрийг арилгах
Дэвсгэрийн бараан өнгийг сонго. + товшиж дэвсгэрийг цайруулж (цагааруулах), - товшиж бараан (харлуулах) болгоно.
Хэрэв та Автомат сонговол эхүүдийн дэвсгэр өнгийг илрүүлэх ба тэд арилж автоматаар цайрна. Хэрэв дэвсгэрийн өнгө хэт бараан эсвэл илрүүлээгүй бол зөв хэрэглээгүй байна.
Нуруулдах байрлал, нуруулдах өргөн, эхийн чиглэл гэх мэт тохиргоог хийнэ.
Та мөн нуруулдах захыг хэрхэн үүсгэхийг дараах гурван цэсээс сонгож болно.
Үдэх өргөн
Зургийг нуруулдах өргөний дагуу шилжүүлж, хуулбарлана. Хэрэв нуруулдах захын эсрэг талын зураг цаасны ирмэгээс хэтэрсэн бол өгөгдөл хэвлэгдэхгүй.

Багасгаж тааруул
Сканнердсан зургийг цаасны хэмжээтэй нийцүүлэхийн тулд нуруулдах өргөний дагуу бага хэмжээгээр хуулбарлана. Хэрэв Багасгах/Томосгох утга цаасны хэмжээнээс том бол цаасны ирмэгийн гадна өгөгдөл хэвлэгдэж болзошгүй.

Зах хэсгийн зургийг арилгах
Нуруулдах захын өргөнийг баталгаажуулахын тулд нуруулдах ирмэгийг үүсгэсэн газарт зургийг арилгана.

Цаасны хэмжээнд тааруулахын тулд Багасгах/Томсгох утгаас жижиг хэмжээтэй сканнердсан зургийг хувилна. Хэрэв Багасгах/Томсгох утга цаасны хэмжээнээс том бол цаасны ирмэгийн гадна өгөгдөл хэвлэгдэж болзошгүй.
Зузаан цаасыг хувилах үед эргэн тойронд нь эсвэл товхимлыг хувилах үед хуулбарын голд гарч ирж байгаа сүүдрийг арилгана.
Олон хуулбар хийхдээ үр дүнг шалгахын тулд нэг хуулбараас эхэлж, дараа нь үлдсэнийг нь хувилж болно.
Хуулбарыг бүлэгт ангилах тохиргоо хийх боломжийг танд олгоно. Та хуулбарын тоо, багцын тоо болон дуусгах сонголтыг тохируулж болно.
Хуудас дугаарлах
Хуулбарууд дээрээ хуудасны дугаарыг хэвлэх бол Асаах-г сонгоно уу.
Формат
Хуудас дугаарлалтын форматыг сонгоно уу.
Тамганы байрлал
Хуудас дугаарлалтын байрлалыг сонгоно уу.
Дугаарлалтыг өөрчлөх
Аль хуудсан дээр хуудасны дугаарыг хэвлэхийг сонгоно уу. Хуудасны дугаарыг хэвлэж эхлэх хуудсыг зааж өгөх бол Хуудас дугаарлаж эхлэх сонгоно уу. Мөн та эхлэх хуудасны дугаарыг Эхний хэвлэх дугаар дээр зааж өгч болно.
Хэмжээ
Тооны хэмжээг сонго.
Фон
Хуудасны дугаарын дэвсгэрийг цагаан болгох эсэхийг сонгоно уу. Хэрэв та Цагаан-г сонговол, эх хувийн дэвсгэр нь цагаан биш байх үед хуудасны дугаарыг тодорхой харах боломжтой.
Та сканнердсан зургаа санах ойд хадгалах боломжтой.
Тохиргоо:
Сканнердсан зургаа зөвхөн санах ой руу хадгалах эсэхээ сонгоно.
Хавтас (Заавал):
Сканнердсан зургийг хадгалах санах ойг сонгоно.
Файлын Нэр:
Файлын нэрийг тохируулна.
Файлын Нууц үг:
Файлыг сонгохын тулд нууц үг тохируулна.
Хэрэглэгчийн Нэр:
Хэрэглэгчийн нэр тохируулна.