Принтерийн гарын авлага дээр тодорхой зааснаас бусад тохиолдолд тэжээлийн утас, залгуур, принтерийн эд анги, сканнерийн эд ангийг өөрийн мэдлээр хэзээ ч бүү задалж, өөрчлөн, засахыг оролдох хэрэггүй.
Дараах тохиолдолд принтерийг тэжээлээс салгаж, ур чадвар бүхий үйлчилгээний ажилтнаар засвар үйлчилгээ хийлгэнэ үү:
Тэжээлийн утас, эсвэл залгуур эвдэрсэн; принтерт шингэн нэвтэрсэн; принтерийг унагаасан, эсвэл гаднах хайрцаг эвдэрсэн; принтер ердийн байдлаар ажиллахгүй эсвэл ажиллагаанд нь онцгой өөрчлөлт орсон. Ашиглалтын зааварт ороогүй хяналтын үйл ажиллагааг тохируулж болохгүй.
Принтер дээр шингэн асгахгүй байхад анхаарал хандуулж, принтерт нойтон гараар хүрч ажиллуулахгүй байх.
LCD дэлгэц гэмтсэн бол, худалдааны төлөөлөгчтэйгөө холбоо барь. Шингэн кристал уусмалыг гартаа хүргэвэл, тэр хэсгийг саван, усаар сайтар угаана. Шингэн кристал уусмалыг нүдэндээ оруулбал, нэн даруй усаар зайлж угаана. Сайн зайлсны дараа ч таагүй байдал мэдрэгдэж, сайтар харахгүй хэвээр байвал, эмчид яаралтай үзүүлнэ.
Энэ удирдамж дээр өөрөөр заагаагүй л бол принтерийн доторх эд ангид хүрэхээс зайлсхий.
Принтер ба сонголттой зүйл дотор анхааруулах шошго байгааг илтгэх газар бүү хүр.
Цахилгаан шуурганы үед телефон утас хэрэглэхээс зайлсхийнэ. Аянга цахилгаанаас цахилгаанд цохиулах алсын аюул эрсдэл байж болно.
Хий асгарсан газар хий асгарсан талаар мэдээлэхдээ утас ашиглаж болохгүй.
Принтерийг компьютер болон бусад төхөөрөмжтэй кабель утсаар холбох үед холболт зөв чиглэлтэй хийгдсэн эсэхийг бататгах хэрэгтэй. Холбогч бүрт холболтын цорын ганц зөв чиглэл байдаг. Холбогчийг буруу чиглэлээр хийх нь кабель утсаар холбосон хоёр төхөөрөмжийн аль алинд эвдрэл гэмтэл учруулах боломжтой.
Принтерийн сувгаар дамжуулж эд юмс оруулахгүй байх.
Хэвлэж байхад принтер дотор гараа оруулахгүй байх.
Принтерийн дотор талд болон эргэн тойронд шатамхай хий агуулсан аэрозолын бүтээгдэхүүн ашиглахгүй байх. Тэдгээрийг ашигласнаар гал түймэр гарч болно.
Таг, тэвш, хуурцаг зэргийг нээх үед болон принтерт ямэр нэг үйлдэл хийх үед хуруугаа хавчуулахаас болгоомжил.
Эх хувийг тавихдаа сканнерын шил дээр хэт чанга дарахгүй байх.
Үргэлж
товчийг ашиглаж принтерийг унтрааж байх. Тэжээлийн гэрэл анивчихаа болих хүртэл принтерийн залгуурыг салгахгүй.
Та принтерийг удаан хугацаагаар ашиглахгүй бол, тэжээлийн цахилгаан утсыг цахилгааны залгуураас салгахаа мартуузай.
Принтерийг налж эсвэл сууж болохгүй. Принтер дээр хүнд эд зүйл тавьж болохгүй.
Принтерийг ашиглах үед принтерийн тохируулдаг боолтыг түгжсэн эсэхийг баталгаажуул.
Тохируулдаг боолт түгжигдсэн үед принтерийг хөдөлгөж болохгүй.
Дурын товхимол гүйцэтгэгч ашиглаж байхдаа анхааруулах тэмдгээр тэмдэглэсэн хэсэг эсвэл түүнийг тойрсон хэсэгт хүрэхгүй байхыг анхаараарай. Хэрэв принтерийг ашигласан бол тэдгээр хэсэг нь халуун байж болзошгүй. Өндөр температур нь түлэгдэлт үүсгэж болзошгүй.
