Урьдчилсан тохиргоог Нэмэх/Хасах:
Та өөрийн хүссэнээр олон дахин хэрэглэгддэг принтерийн тохиргоог нэмж хасаж болно. Хэрэглэхийг хүссэн тохируулгаа жагсаалтаас сонго.
Үндсэн болон Илүү Сонголтууд таб дээр сүүлд суурилуулсан бүх зүйлийн жагсаалтыг харуулна. Та уг тохиргооны жагсаалтын дэлгэцийг харуулж, нууж болно.
Бүх тохиргоог үйлдвэрийн анхны утга руу буцаа. Илүү Сонголтууд таб дээрх тохиргоог мөн анхны утгад буцаана.
Бэхний түвшинг ойролцоогоор илэрхийлнэ.
Цаас орсон хэсгээс цаасны эх үүсвэрийг сонго. Автомат Сонголт-г сонгосноор принтер дээрх принтерийн тохиргоон дахь цаасны эх үүсвэрийг автоматаар сонгоно.
Та хэвлэхийг хүссэн цаасны хэмжээг сонго. Хэрэв та Хэрэглэгчийн Тодорхойлсон-г сонговол цаасны өргөн ба уртыг оруулж, хэмжээг бүртгүүлнэ.
Та хэвлэхийг хүссэн цаасны хэмжээг сонго. Хэрвээ Баримтын Хэмжээ нь Гаралтын Цаас-ээс өөр байвал Баримтыг Багасгах/Томсгох нь автоматаао сонгогдоно. Баримтын хэмжээг багасгах эсвэл томруулахгүйгээр хэвлэх бол сонгох шаардлагагүй.
Баримтын хэмжээг томруулж багасгахыг зөвшөөрнө.
Гаралтын Цаас-д сонгогдсон цаасны хэмжээнд тааруулахын тулд баримтыг автоматаар томсгож багасгана.
Тодорхой хувиар хэвлэнэ.
Зургийг цаасны голд хэвлэнэ.
Хэвлэх цаасны төрлөө сонгоно.
Хэвлэх үед ашиглахыг хүссэн хэвлэх чанарыг сонгоно. Боломжтой тохиргоо нь таны сонгосон цаасны төрлөөс хамаарна. Өндөр гэснийг сонгох нь илүү өндөр чанараар хэвлэх боловч, хэвлэх хурд удаан байж магадгүй.
Хэвлэх үед ашиглахыг хүссэн байрлалыг сонгоно.
Өнгөтөөр эсвэл нэг өнгөөр хэвлэх үү гэдгээ сонго.
2 талтай хэвлэх үйлдлийг зөвшөөрдөг.
Та холбоотой ирмэг болон захыг тодорхойлох боломжтой. Олон хуудастай баримт хэвлэхдээ хуудасны өмнө эсвэл араас нь эхэлж хэвлэхээ сонгох боломжтой.
Принтерийн нягтшилийг тохируулахын тулд баримтын төрлийн сонгоно. Хэрэв тохиромжтой хэвлэх нягтшил сонгогдсон бол та зургийг урвуу талаар урсахаас сэргийлж чадна. Хэвлэх нягтшилыг гараар тохируулах бол Хэрэглэгчийн Тодорхойлсон-г сонгоно.
Энэ нь нэг цаасан дээр олон хуудас эсвэл зурагт хуудас хэвлэх боломжийг нээнэ. Хэвлэгдсэн хуудсуудын дарааллыг тодруулах бол бүдүүвчийн дараалал-н дар.
Хамгийн сүүлийн хуудаснаас эхлэн хэвлэх ба ингэснээр хэвлэн гаргасны дараа хуудсууд зөв дараалалд орно.
Хэвлэхийг хүссэн хуулбарын тоог тохируул.
Олон хуудастай баримтыг багц багцаар нь багцалж, эрэмбэлэн хэвлэнэ.
Принтерийн чимээг багасгана. Гэсэн хэдий ч, үүнийг идэвхжүүлэх нь хэвлэх хурдыг удаашруулж болно.
Хэвлэхийн өмнө баримтыг урьдчилан харна.
Job Arranger Lite нь өөр өөр програм хангамжийн тусламжтай бүтээсэн хэд хэдэн файлыг нэгтгэж нэг хэвлэх ажил болгон хэвлэх боломжийг олгоно.