Урьдчилсан тохиргоог Нэмэх/Хасах:
Та өөрийн хүссэнээр олон дахин хэрэглэгддэг принтерийн тохиргоог нэмж хасаж болно. Хэрэглэхийг хүссэн тохируулгаа жагсаалтаас сонго.
Үндсэн болон Илүү Сонголтууд таб дээр сүүлд суурилуулсан бүх зүйлийн жагсаалтыг харуулна. Та уг тохиргооны жагсаалтын дэлгэцийг харуулж, нууж болно.
Бүх тохиргоог үйлдвэрийн анхны утга руу буцаа. Үндсэн таб дээрх тохиргоог мөн анхны утгад буцаана.
Хэвлэх үед нууцлалтай бичиг баримтыг хамгаалах үүднээс нууц үг тохируулах бол Нууцлалтай Ажил-г сонгоно уу. Хэрвээ та энэ онцлогийг ашиглавал хэвлэх өгөгдөл принтерт хадгалагдаж зөвхөн принтерийн хяналтын самбарт нууц үгийг оруулсан тохиолдолд л хэвлэх боломжтой болно. Нууцлалтай Ажлын Тохиргоо-ийг товшиж тохиргоог өөрчилнө үү.
Зургийн өнгийг автоматаар тохируулна.
Өнгийг гараар тохируулахыг зөвшөөрнө. Нэмэлт дээр дарвал Өнгө засах дэлгэцийг нээх ба эндээс та өнгө засах нарийвчилсан аргуудыг сонгох боломжтой. Зургийн Сонголтууд-г дарж Өнгө Жигд Хэвлэлт, Улаан-нүдийг засах-г идэвхжүүлээд, нарийн шугам хэвлэлтийг тодруул.
Хуулбарын эсрэг эсвэл усан тэмдэглэгээ, аль эсвэл хуудасны дээд ба доод захны тохиргоо хийхийг танд зөвшөөрнө.
Таны ашиглахыг хүссэн аливаа хуулбарын эсрэг хээ эсвэл суурь тэмдэглэгээг нэмэх, хасахыг танд зөвшөөрнө.
Хуулбарын эсрэг хээ эсвэл суурь тэмдэглэгээнд хэвлэх арга тохируулахыг танд зөвшөөрнө.
Та хэрэглэгчийн нэр, хэвлэсэн огноо зэрэг мэдээллийг толгой, доод хэсэгт хэвлэх боломжтой.
Хэвлэхийн өмнө цаасыг 180 градус эргүүлнэ. Үүнийг принтер дээр зассан чиглэлд ачаалж буй дугтуй зэрэг цаасан дээр хэвлэж байгаа үед сонгоно.