Засвар үйлчилгээ

Доор зааснаар хянах самбар дээрх цэсийг сонго.

Тохиргоо > Засвар үйлчилгээ

Хэвлэх чанар тааруулах:

Таны хэвлэлтэнд ямар нэг асуудал гарвал энэ онцлогийг сонгоно уу. Та бөглөрсөн хошууг шалгаж, шаардлагатай бол принтерийн толгойг цэвэрлэж, дараа нь хэвлэлтийн чанарыг сайжруулахын тулд зарим параметрийг тохируулж болно.

Хэвлэх Толгой Хошуу Шалгах:

Энэ онцлогийг сонгож хэвлэх толгойн хошуу бөглөрсөн эсэхийг шалга. Принтер хошуу шалгах загварыг хэвлэнэ.

Хэвлэх Толгойг Цэвэрлэх:

Энэ онцлогийг сонгож хэвлэх толгойн бөглөрсөн хошууг цэвэрлэ.

Шугамтай зураасыг зэрэгцүүлэх:

Босоо шугамыг эгнүүлэх бол энэ онцлогийг сонгоно уу.

Цаас заагчийг цэвэрлэх:

Доторх өнхрүүш дээр бэхний толбо үүссэн байвал энэ онцлогийг сонго. Принтер цаасыг татаж дотоод өнхрүүш цэвэрлэнэ үү.

Цаасыг Гаргах:

Гацсан цаасыг гаргасны дараа принтер дотор цаасны хэлтэрхий үлдсэн байвал энэ онцлогийг сонгоорой.Принтер урагдсан хэсгүүдийг салгаж авахад хялбар болгох үүднээс принтерийн толгой ба цаасны гадаргуу хоёрын хоорондох зайг ихэсгэнэ.

Засварын бортогын мэдээлэл:
  • Засварын бортогын төлөв

    Сонгосон цаасан хуурцгийн засвар үйлчилгээний өнхөлүүрийн төлөвийг харуулна.

  • Засварын бортого тоологчийг тэглэх

    Засвар үйлчилгээний өнхөлүүрийг сольсоны дараа засвар үйлчилгээний өнхөлүүр сольсон цаасан хуурцгийн тоог тэглэнэ.

Цаас тус бүрийн Хэвлэх чанар тааруулах:

Цаасны төрлөөс хамаарч бэхний онцлог ялгаатай байна. Хэвлэлтэнд судал үүссэн эсвэл тодорхой нэг цаасны төрөлд тэгш бус шугам үүссэн байвал энэ онцлогийг сонгоно уу.

Тогтмол цэвэрлэгээ:

Принтер тодорхой цаг хугацаанд суурилан Хэвлэх Толгой Хошуу Шалгах ба Хэвлэх Толгойг Цэвэрлэх-ийг автоматаар гүйцэтгэнэ. Дээд зэргээр хэвлэх чанарыг хадгалахын тулд Асс.-ийг сонго. Дараах нөхцөлийн дор Хэвлэх Толгой Хошуу Шалгах ба Хэвлэх Толгойг Цэвэрлэх-ийг өөрөө хийж гүйцэтгээрэй.

  • Хэвлэмэл материалын асуудлууд

  • Офф нь Тогтмол цэвэрлэгээ-д сонгогдсон үед

  • Зургийг өндөр чанараар хэвлэх үед

  • Хэвлэх Толгойг Цэвэрлэх зурвас LCD дэлгэц дээр гарч ирсэн үед