Жинхэнэ Epson принтерийн драйвер таны компьютер дээр суусан эсэхийг дараах аргуудын нэгийг ашиглан шалгаж болно.
Хянах самбар > Төхөөрөмж ба принтерийг харах (Принтер, Принтер болон Факс)-ыг сонгоод дараах алхмуудыг дагаж принтерийн серверийн тодруулгын цонхыг нээнэ.
Windows 11/Windows 10/Windows 8.1/Windows 8/Windows 7
Принтерийн тэмдэг дээр товшиж, дараа нь цонхны дээд хэсэг дээрх Принтерийн серверийн үзүүлэлт-ийг товш.
Windows Vista
Принтер хавтас дээр хулганы баруун товчийг дараад Администратороор ажиллуулах > Серверийн үзүүлэлт-ийг дар.
Windows XP
Файл цэснээс Серверийн үзүүлэлт-ийг сонго.
Драйверууд табыг дар. Хэрвээ таны принтерийн нэр жагсаалтанд гарсан бол жинхэнэ Epson-ий принтерийн драйвер таны компьютер дээр суусан гэсэн үг.