> Хуулбарлах > CD/DVD шошго дээр хувилах > Copy to CD/DVD-н цэсийн сонголтууд

Copy to CD/DVD-н цэсийн сонголтууд

Inner, Outer:

Хэвлэх хүрээгээ тодорхойлно. Гадаад диаметрийг 120 мм хүртэл, дотоод диаметрийг 18 мм хүртэл байдлаар тодорхойлж болно. Тохиргооноос хамаарч, CD/DVD эсвэл CD/DVD тавцан бохирдож болно. Өөрийн CD/DVD-н хэвлэх талбайд тохируулж хүрээг сонгоно.

Print on CD/DVD, Test print on A4 paper:

CD/DVD дээр хэвлэх, эсвэл A4 хэмжээтэй ердийн цаасан дээр туршилт хэвлэлт хийхээ сонгоно. Test print on A4 paper-ийг сонгосон үед, та CD/DVD дээр хэвлэхээс өмнө хэвлэх үр дүнг шалгах боломжтой.

(Хэвлэх байршлын тохируулга):

Эх хувийг скандаж эхлэн, скандсан зургийг харуулна. Та урьдчилан харах дэлгэц дээр хэвлэх байрлалаа тохируулж болно.

Color:

Эхийг өнгөтөөр хуулна.

B&W:

Эхийг хар цагаанаар хуулна (нэг өнгөөр).

(Density):

Хувилсан үр дүн бүдэг байвал + ашиглаж нягтшилын түвшинг ихэсгэ. Бэх балархайтвал - ашиглаж нягтшилын түвшинг багасга.

Quality:

Та хувилах чанараа сонгож болно. High гэснийг сонгох нь илүү өндөр чанараар хэвлэх боловч, хэвлэх хурд удаан байж магадгүй. Хэрэв та хамаагүй сайн чанартайгаар цулгуй цаасан дээр хэвлэхийг хүсвэл, Best-г сонго. Хэвлэх хурд нилээд удааширч болно гэдгийг анхаар.

Clear All Settings:

Хувилах тохиргоог өгөгдмөл утга руу нь буцаана.