Хэвлэх хүрээгээ тодорхойлно. Гадаад диаметрийг 120 мм хүртэл, дотоод диаметрийг 18 мм хүртэл байдлаар тодорхойлж болно. Тохиргооноос хамаарч, CD/DVD эсвэл CD/DVD тавцан бохирдож болно. Өөрийн CD/DVD-н хэвлэх талбайд тохируулж хүрээг сонгоно.
CD/DVD дээр хэвлэх, эсвэл A4 хэмжээтэй ердийн цаасан дээр туршилт хэвлэлт хийхээ сонгоно. A4 цаасан дээр туршиж хэвлэх-ийг сонгосон үед, та CD/DVD дээр хэвлэхээс өмнө хэвлэх үр дүнг шалгах боломжтой.
Эх хувийг скандаж эхлэн, скандсан зургийг харуулна. Та урьдчилан харах дэлгэц дээр хэвлэх байрлалаа тохируулж болно.
Эхийг өнгөтөөр хуулна.
Эхийг хар цагаанаар хуулна (нэг өнгөөр).
Хувилсан үр дүн бүдэг байвал нягтшилын түвшинг ихэсгэ. Бэх балархайтвал нягтшилын түвшинг багасга.
Та хувилах чанараа сонгож болно. Өндөр гэснийг сонгох нь илүү өндөр чанараар хэвлэх боловч, хэвлэх хурд удаан байж магадгүй. Хэрэв та хамаагүй сайн чанартайгаар цулгуй цаасан дээр хэвлэхийг хүсвэл, Хамгийн сайн-г сонго. Хэвлэх хурд нилээд удааширч болно гэдгийг анхаар.
Хувилах тохиргоог өгөгдмөл утга руу нь буцаана.