Та цаасны хэмжээ ба төрлийг цаасан кассет оруулахад гарч ирсэн дэлгэц дээр бүртгэсэн эсэхээ шалгаарай. Бүртгэгдсэн мэдээлэл ба хэвлэх тохиргоо хоёр зөрсөн үед принтер танд мэдэгдэнэ. Ингэснээр цаасны төрөл нь таарахгүй тохиргоог ашигласны улмаас буруу хэмжээтэй цаасан дээр хэвлэх эсвэл буруу өнгөөр хэвлэх зэргээр цаас, бэхийг дэмий үрэхээс сэргийлэх боломжтой.

Хэрэв харуулсан цаасны хэмжээ, төрөл нь ачаалсан цааснаас өөр байвал, солихыг хүссэн зүйлээ сонго. Хэрэв тохиргоо нь ачаалсан цаастай таарч байвал, дэлгэцийг хаа.
Хамгийн их хэрэглэгддэг цаасны хэмжээ, төрлийн хослолыг дуртай хэлбэрээрээ бүртгүүлснээр та тохиргоог хялбар хийх боломжтой. Та бүртгэгдсэн урьдчилсан тохиргоог сонгож, цаасны тохиргоог хийж болно. Урьдчилсан тохиргоог бүртгүүлэхийн тулд Дуртай цаасны тохиргоо-г сонгоод хажуугийн дэлгэц дээрх > тэмдгийг сонгоод дараа нь цаасны хэмжээ ба төрлийг тодорхойлно.
Та цаасан кассет оруулахад цаасны тохиргооны дэлгэц автоматаар гарч ирэхийг хүсэхгүй байвал үндсэн дэлгэцээс Тохиргоо > Принтерийн Тохиргоо > Цаасны эхийн тохиргоо > Цаасны Тохируулга-г сонгоод дараа нь Офф-г сонгоно.