Wi-Fi Direct ашиглан төхөөрөмжид холбогдох

Энэ арга нь утасгүй роутергүйгээр принтерийг төхөөрөмжүүдэд шууд холбохыг танд зөвшөөрнө.

Тэмдэглэл:

iOS эсвэл Android хэрэглэгчдийн хувьд Epson Smart Panel-аас суулгахад илүү тохиромжтой.

Та зөвхөн нэг л удаа холбогдохыг хүссэн принтер болон төхөөрөмж дээр эдгээр тохиргоог хийх хэрэгтэй. Wi-Fi Direct-ийг салгаж эсвэл сүлжээний тохиргоог өгөгдмөл болгон сэргээгээгүй л бол та эдгээр тохиргоог дахин хийх шаардлагагүй.

  1. Принтерийн үндсэн дэлгэц дээрээс Ухаалаг утас холбох -г сонго.

    Тэмдэглэл:

    Хэрвээ Wi-Fi холболтыг тохируулсан бол Бусад аргууд-г сонго.

  2. Тохируулгыг эхлүүлэх-г товш.

  3. Бусад аргууд-г сонго.

  4. Бусад ҮС-төхөөрөмж-г сонго.

  5. Төхөөрөмжийн Wi-Fi дэлгэцэн дээрээс принтерийн хянах самбар дээр үзүүлсэн SSID-г сонгоод нууц үгийг оруулна уу.

  6. Төхөөрөмжийн хэвлэх программын дэлгэц дээр холбохыг хүссэн принтерээ сонго.

  7. Принтерийн хянах самбар дээрээс Дуусгах-г сонго.

Өмнө нь принтер лүү холбогдож байсан төхөөрөмжүүдийн хувьд, дахин холбогдохын тулд төхөөрөмжийн Wi-Fi дэлгэцэн дээрх сүлжээний нэрийг (SSID) сонгоно уу.

Тэмдэглэл:

Хэрэв та iOS төхөөрөмж ашиглаж байгаа бол стандарт iOS камераар QR кодыг сканнердах замаар холбогдож болно. Доорх холбоосыг харна уу.

https://epson.sn