> Цаас, CD/DVD ачаалах > CD/DVD ачаалах > CD/DVD ашиглахтай холбоотой анхааруулга

CD/DVD ашиглахтай холбоотой анхааруулга

  • CD/DVD ашиглах эсвэл мэдээлэл бичихтэй холбоотой нэмэлт мэдээлэл авах бол, CD/DVD-тэй цуг ирсэн баримт бичгээс үзнэ үү.

  • CD/DVD дээр мэдээлэл бичихээсээ өмнө үүн дээр бүү бич. Хэрэв бичсэн бол, мэдээлэл бичих явцад гадаргуу дээрх хурууны хээ, бохирдол, зураас нь алдаа үүсэхэд хүргэж болно.

  • CD/DVD-н төрөл эсвэл хэвлэх мэдээллээс хамаарч бохирдол үүсч болно. Нөөц CD/DVD дээр туршилтын хэвлэлт хийж үз. Нэг бүтэн өдөр хүлээсний дараа хэвлэгдсэн гадаргууг шалга.

  • Epson-н жинхэнэ фото цаасан дээр хэвлэхтэй харьцуулахад, CD/DVD дээрх бохирдлоос сэргийлж хэвлэх нягтралыг бууруулдаг. Шаардлагатай бол хэвлэх нягтралыг тохируул.

  • Нарны шууд тусгалаас сэргийлэхийн тулд, хэвлэгдсэн CD/DVD-г наанадаж 24 цаг хатаа. CD/DVD-г бүрэн хатахаас нааш төхөөрөмждөө бүү бөөгнүүл, оруул.

  • Хэрэв хатаасны дараа ч хэвлэгдсэн гадаргуу наалдамтгай байвал, хэвлэх нягтралыг бууруул.

  • Нэг CD/DVD дээр дахин хэвлэлээ гээд хэвлэлтийн чанар сайжрахгүй байж болно.

  • Хэрэв CD/DVD тавцан эсвэл дотоод ил тасалгаа санамсаргүйгээр хэвлэгдсэн бол, бэхийг тэр даруй арч.

  • Хэвлэх талбайн тохиргооноос хамаарч, CD/DVD эсвэл CD/DVD тавцан бохирдож болно. Хэвлэх талбай дээр хэвлэх тохиргоо хий.

  • Та CD/DVD-н хэвлэх хүрээг дотоод диаметр нь 18 мм-ийн доод болон гадаад диаметр нь 120 мм-ийн дээд хэмжээнд тохируулж болно. Тохиргооноос хамаарч, CD/DVD эсвэл тавцан бохирдож болно. Хэвлэхийг хүссэн CD/DVD-н хэвлэх хүрээнд тохируулна.