> Хэвлэх > Баримт хэвлэх > Компьютероос хэвлэх — Mac OS > Хялбар тохиргоо ашиглан хэвлэх

Хялбар тохиргоо ашиглан хэвлэх

Тэмдэглэл:

Энэ хэсгийн тайлбарт TextEdit-ийг жишээ болгон хэрэглэсэн. Програмаас шалтгаалж үйлдлүүд болон дэлгэцний байдал нь ялгаатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.

  1. Принтерт цаасыг ачаал.

    Цаасан Кассет 1 руу цаас ачаалах

    Цаасан Кассет 2 руу цаас ачаалах

    Арын Цаасны Дайзны Үүр руу цаас ачаалах

  2. Хэвлэхийг хүссэн файлаа нээ.

  3. Хэвлэх харилцах цонхонд хандахын тулд Хэвлэх-ийг Файл цэс буюу өөр бусад удирдлагаас сонго.

    Хэрэв шаардлагатай бол, Дэлгэрэнгүйг Харуулах эсвэл -г дарж хэвлэх цонхыг томруулж болно.

  4. Дараах тохиргоог хийнэ үү.

    • Принтер: Принтерээ сонгоно.
    • Урьдчилсан тохиргоо: Бүртгэгдсэн тохиргоог ашиглахыг хүсвэл үүнийг сонгоно.
    • Цаасны Хэмжээ: Принтерт ачаалсан цаасны хэмжээгээ сонгоно.
      Хүрээгүй хэвлэх үед, "хүрээгүй" цаасны хэмжээг сонгоно.
    • Чиглэл: Программд тохируулсан чиглэлээ сонгоно
    Тэмдэглэл:
    • Хэрэв дээрх тохиргооны цэснүүд харагдахгүй байвал, Цаасны ТохируулгаФайл файл цэснээс сонгож тохиргоог хийнэ.

    • Захидал хэвлэх үед, хөндлөн чиглэлийг сонгоно.

  5. Дэлгэгддэг цэснээс Хэвлэх Тохиргоо-г сонгоно.

    Тэмдэглэл:

    Хэрэв Хэвлэх Тохиргоо цэс macOS High Sierra, macOS Sierra, OS X El Capitan, OS X Yosemite, OS X Mavericks, OS X Mountain Lion дээр харагдахгүй байвал, Epson принтерийн драйверыг зөв суулгаагүй байна гэсэн үг. Үүнийг дараах цэснээс идэвхжүүл. macOS Mojave нь TextEdit зэрэг Apple-ийн гаргасан програмуудын Хэвлэх Тохиргоо руу нэвтрэх боломжгүй.

    Системийн тохиргооApple цэс > Принтер ба Сканнер (эсвэл Хэвлэх ба сканнердах, Хэвлэх ба факс)-с сонгож, принтерийг устгах ба дараа нь принтерээ дахин нэмнэ. Принтер нэмэх зааврыг дараахаас харна уу.

    Принтерийн драйверыг нэмэх (зөвхөн Mac OS-д зориулсан)

  6. Дараах тохиргоог хийнэ үү.

    • Media Type: Ачаалсан цаасны төрлөө сонгоно.
    • Print Quality: Принтерийн чанарыг сонгоно уу.
      Нарийн гэснийг сонгох нь илүү өндөр чанараар хэвлэх боловч, хэвлэх хурд удаан байж магадгүй.
    • Тэлэлт: хүрээгүй цаасны хэмжээг сонгосон үед ашиглах боломжтой.
      Хүрээгүй хэвлэх үед хэвлэх өгөгдөл цаасны хэмжээнээс бага зэрэг томрох тул, цаасны ирмэг дагуу ямар ч хүрээ хэвлэгдэхгүй. Томсгох хэмжээг сонгоно.
    • Грейскейл: Хар буюу саарал өнгүүдээр хэвлэх үед сонгоно.
  7. Хэвлэх товчийг дар.

    Тэмдэглэл:

    Хэвлэлтийг цуцлахыг хүсвэл компьютер дээрээс Суурь дахь принтерийн тэмдгийг товшино. Цуцлахыг хүссэн ажлыг сонгож, дараахын нэгийг хий. Гэхдээ та хэвлэх ажил принтер рүү бүрэн илгээгдсэний дараа компьютероос хэвлэх ажлыг цуцлах боломжгүй. Энэхүү тохиолдолд, принтерийн хяналтын самбарыг ашиглан хэвлэх ажлыг цуцална.

    • OS X Mountain Lion буюу түүнээс хойших

      Үйл явц хэмжигчийн хажуугийн дээр дарна.

    • Mac OS X v10.6.8v10.7.x

      Устгах дээр дарна.