Wi-Fi Direct (Энгийн AP) тохиргоо болох SSID зэргийг өөрчлөх

Хэрэв Wi-Fi Direct (Энгийн AP) холболт идэвхэжсэн бол, та тохиргоог > Wi-Fi Direct > Start Setup > Change Settings-с өөрчилж болох ба дараах цэс дээрх зүйлсийг харуулах болно.

Change Network Name

Принтер лүү холбогдоход ашигладаг байсан Wi-Fi Direct (Энгийн AP) сүлжээний нэрийг (SSID), өөрийн сонгосон нэр болгон өөрчил. Та хянах самбарын програм хангамжийн гаран дээр гарч байгаа сүлжээний нэрийг (SSID) ASCII тэмдэгтүүдээр тохируулах боломжтой. Та 22 хүртэлх тэмдэгт оруулах боломжтой.

Сүлжээний нэрийг (SSID) өөрчлөх үед бүх холбогдсон төхөөрөмжүүд салгагдсан байна. Хэрэв та төхөөрөмжийг дахин холбохыг хүсвэл шинэ сүлжээний нэрийг (SSID) ашиглана уу.

Change Password

Принтер лүү холбогдоход зориулсан Wi-Fi Direct (Энгийн AP) нууц үгийг өөрийн сонгосон утга болгон өөрчил. Та хянах самбарын програм хангамжийн гаран дээр гарч байгаа нууц үгийг ASCII тэмдэгтүүдээр тохируулах боломжтой. Та 8 – 22 тэмдэгт оруулах боломжтой.

Нууц үгийг өөрчлөх үед бүх холбогдсон төхөөрөмжүүд салгагдсан байна. Хэрэв та төхөөрөмжийг дахин холбохыг хүсвэл шинэ нууц үгийг ашиглана уу.

Change Frequency Range

Принтерт холбогдоход ашиглах Wi-Fi Direct-н давтамжийн хамрах хүрээг өөрчилнө. Та 2.4 ГГц эсвэл 5 ГГц-г сонгож болно.

Давтамжийн хамрах хүрээг өөрчлөх үед бүх холбогдсон төхөөрөмжүүд салгагдсан байна. Төхөөрөмжийг дахин холбоно уу.

5 ГГц рүү шилжих үед 5 ГГц давтамжийн хамрах хүрээг дэмждэггүй төхөөрөмжүүд рүү дахин холбогдох боломжгүйг анхаарна уу.

Disable Wi-Fi Direct

Принтерийн Wi-Fi Direct (Энгийн AP) тохиргоог салга. Үүнийг салгах үед, принтер лүү Wi-Fi Direct (Энгийн AP) холболтоор холбогдсон бүх төхөөрөмжүүдийн холболт салгагдана.

Restore Default Settings

Бүх Wi-Fi Direct (Энгийн AP) тохиргоог өгөгдмөл болгон буцаана.

Принтерт хадгалагдсан ухаалаг төхөөрөмжийн Wi-Fi Direct (Энгийн AP) холболтын мэдээлэл нь устах болно.