Фото зурган дэлгэц сонгох зааварчилгаа (Single View)

Энэхүү дэлгэцийг үзүүлэхийн тулд зураг сонгох дэлгэцний Single View-г сонго. Та энд томруулсан зургийг нэг нэгээр үзэх боломжтой.

Өмнөх дэлгэц рүү буцах.

Таныг зураг сонгох боломжоор хангах Select Photo Menu цэсийг харуулна.

Зураг авсан огноо, аппартын хөшигний хурд зэрэг Exif мэдээллийг үзүүлнэ.

Зургийг томруулна. Зургийг томруулахын тулд + дээр дарах ба тодруулахыг хүссэн хэсэгтээ гулгуулна. Эх дүрс рүү буцахын тулд - дээр дарна. Мөн та зургийг чимхэж томруулж, жижгэрүүлэх боломжтой. Энэхүү дэлгэцийг томруулах нь хэвлэх үр дүнг өөрчлөхгүй.

Та зургийг тайрч эсвэл өнгөний засвар оруулж болно.

Үндсэн дэлгэцийг харуулна.

Өөр зургийг харуулахын тулд дэлгэцээ баруун, эсвэл зүүн тийш гүйлгэнэ.

Хэвлэх тоог тохируул. Дэлгэц дээрх тоон хавтанг ашиглан - эсвэл + гэснийг сонго, эсвэл хэвлэх тоог сонго.

Correction On ба Correction Off-н хооронд шилжихийн тулд сонго.

Correction On сонгогдсон үед, өнгөний засварыг Image Settings дэлгэц дээр тодорхой харагдана. Correction Off-ыг сонгосон үед, өнгөний засвар нь харагдахгүй болох ч, уг засвар нь хэвлэсэн хувь дээр харагдана.

Дэлгэцийн хоосон хэсэгт дарвал тэмдгийг нууна. Тэмдгүүдийг сэргээхийн тулд дэлгэцийг товш.