> Хуулбарлах > Эх хувийг хуулбарлах > Хувилах үндсэн цэсийн сонголтууд

Хувилах үндсэн цэсийн сонголтууд

Copy таб, Advanced Settings таб дээрх бэлэн зүйлс нь таны сонгосон цэснээс шалтгаалж өөр өөр байна.

Preview:

Хувилсны үр дүнг урьдчилан харахын тулд скандсан зургийг үзүүлнэ.

B&W:

Эхийг хар цагаанаар хуулна (нэг өнгөөр).

Color:

Эхийг өнгөтөөр хуулна.

(2-Sided):
  • 1→1-Sided

    Эхийн нэг талыг цаасны нэг талд хувилна.

  • 1→2-Sided

    Нэг талтай хоёр эхийг хуудас цаасны хоёр талд хувилна. Эхийн чиглэл болон цаасны нуруулдах байрлалыг сонгоно уу.

(Density):

Хувилсан үр дүн бүдэг байвал + ашиглаж нягтшилын түвшинг ихэсгэ. Бэх балархайтвал - ашиглаж нягтшилын түвшинг багасга.

(Reduce/Enlarge):

Томруулах болон жижигрүүлэх харьцааг тохируулна. Утгыг сонгож, 25 – 400 %-н хүрээнд эхийг томруулах эсвэл жижигрүүлэхэд ашиглагдсан томруулалтыг тодорхойл.

  • Actual Size

    100 % томруулалтаар хувилна.

  • Auto Fit Page

    Скандах хүрээг илрүүлж, сонгосон цаасны хэмжээнд тааруулан эхийг автоматаар томруулж эсвэл жижигрүүлнэ. Эхийг хүрээлээд цагаан зай байвал сканнерийн шилний булангаас эхэлсэн цагаан хүрээг сканнерийн хүрээ гэж үзэн нөгөө талынх нь хүрээг тайрч болзошгүй.

  • 10x15cm→A4, A4→10x15cm ба гэх мэт

    Тодорхой цаасны хэмжээнд тааруулан эхийг автоматаар томруулж эсвэл жижигрүүл.

(Paper Setting):

Ашиглахыг хүссэн цаасны эх үүсвэрийг сонгоно. Ачаалсан цаасныхаа хэмжээ ба төрлийг сонгохын тулд -г сонгоно уу.

Multi-Page:
  • Single Page

    Ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна.

  • 2-up

    2-оор бүдүүвчид, хоёр ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна.

  • Off

    Нэг номын нүүр хуудсыг нэг хуудас цаасан дээр хувилна. Энэ цэс зөвхөн Book Copy цэсэн дээр харагдана.

  • 2-up

    Хоёр номын нүүр хуудсыг нэг хуудас цаасан дээр хувилна. Энэ цэс зөвхөн Book Copy цэсэн дээр харагдана.

Original Type:

Эхийн төрлийг сонго. Эхийн төрөлтэй нийцүүлэхийн тулд хамгийн сайн чанараар хувилна.

Quality:

Та хувилах чанараа сонгож болно. High гэснийг сонгох нь илүү өндөр чанараар хэвлэх боловч, хэвлэх хурд удаан байж магадгүй. Хэрэв та хамаагүй сайн чанартайгаар цулгуй цаасан дээр хэвлэхийг хүсвэл, Best-г сонго. Хэвлэх хурд нилээд удааширч болно гэдгийг анхаар.

Remove Background:

Эх бичиг баримтын цаасны өнгийг (дэвсгэр өнгө) илрүүлж, өнгөгүй болгож эсвэл өнгийг цайруулна. Өнгөний бараан болон бүдэг байдлаас хамааран арилгах эсвэл цайруулахгүй байж болзошгүй.

Expansion:

Хүрээгүй хуулбарлах үед, цаасны ирмэгийн хүрээг арилгахын тулд зургийг үл ялиг томруулна. Зургийг хэр их томруулахаа сонго.

Image Quality:

Өнгөний бүдгэрэлтийг тохируулж, өнгөний түвшнийг зас.

Clear All Settings:

Хувилах тохиргоог өгөгдмөл утга руу нь буцаана.