Та PIN код ашиглан утасгүй чиглүүлэгч рүү автоматаар холбогдох боломжтой. Утасгүй роутер нь WPS (Wi-Fi-н хамгаалалттай тохиргоо)-ийн чадавхитай бол та энэхүү аргыг тохиргоо хийхэд ашиглаж болно. Утасгүй роутерт PIN кодыг оруулахдаа компьютер ашиглана уу.
Үндсэн дэлгэц дээрх
-г дар.
Wi-Fi (Recommended) дээр дар.
Принтер Ethernet-ээр хэдийнэ холбогдсон байвал, Router дээр дар.
Start Setup дээр дар.
Хэрэв сүлжээний холболтыг аль хэдийн тохируулсан бол холболтын дэлгэрэнгүй харагдана. Тохиргоог өөрчлөхийн тулд Change Settings-г дарна уу.
Принтер нь Ethernet-ээр аль хэдийнэ холбогдсон бол, Change to Wi-Fi connection. дээр дарж, дараа нь мэдээллийг шалгасны дарааYes дээр дарна.
Others > PIN Code Setup (WPS) товш.
Принтерийн хянах самбар дээр харуулсан PIN код (8 оронтой тоо)-ыг утсагүй чиглүүлэгчид 2 минутын дотор оруулахдаа компьютероо ашигла.
PIN код оруулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг утасгүй роутертэй цуг ирсэн баримт бичгээс үзнэ үү.
Принтерийн хянах самбар дээрх Start Setup-г товшино.
Close дээр дар.
Хэрэв та Close дээр товшихгүй бол тодорхой хугацааны дараа дэлгэц автоматаар хаагдана.
Хэрэв холболт амжилтгүй болбол, утасгүй чиглүүлэгчийг дахин эхлүүлж, принтертэй ойртуулан дахин оролдоорой. Хэрэв ажиллахгүй бол холболтын тайланг хэвлэж шийдлийг шалгана уу.
Сүлжээний холболтын тохиргооны дэлгэц дээр байгаа Close товш.