> Хуулбарлах > CD/DVD шошго дээр хувилах

CD/DVD шошго дээр хувилах

Та дискний шошго, эсвэл фото зураг зэрэг дөрвөлжин эх хувийг CD/DVD шошго дээр хувилж болно.

Чухал:
  • CD/DVD дээр хэвлэхээс өмнө, CD/DVD ашиглахтай холбоотой анхааруулгыг үзнэ үү.

    CD/DVD ашиглахтай холбоотой анхааруулга

  • Принтер ажиллаж байхад CD/DVD тавцанг бүү оруул. Энэ нь принтерийг гэмтээж болно.

  • CD/DVD тавцанг хэрхэн оруулах талаар заавар авах хүртлээ түүнийг оруулж болохгүй. Тэгэхгүй бол,алдаа гарч, CD/DVD-г гаргана.

  1. Хянах самбар дээр Various Prints-ийг сонго.

  2. Copy to CD/DVD > Copy to CD/DVD-г сонгоно.

  3. Дэлгэц дээрх зааврын дагуу эхийг байрлуулаад дараа нь Proceed to set up Outer/Inner. сонго.

    CD/DVD нь яг төвд байрлаагүй бол, байршлыг нь автоматаар тохируулна.

  4. -г ашиглан дотоод диаметр болон гадаад диаметрээ тодорхойлж, дараа нь Select Type сонго.

    Дотоод диаметр болон гадаад диаметрийн хүрээн дотроо сонгож болох ба дараа нь дэлгэц дээрх тоон хавтанг ашиглан тоон утгыг оруулна.

    Тэмдэглэл:
    • Та 114 – 120 мм-ийг гадаад диаметр, 18 – 46 мм-ийг дотоод диаметр болгон 1 мм-ийн нэмэгдэлтэйгээр тохируулж болно.

    • Таны тохируулсан дотоод, гадаад диаметрийг дискний шошгыг нь хэвлэсний дараа өгөгдмөл хэлбэр рүү нь буцаан сэргээнэ. Хэвлэх тоолондоо та эдгээр диаметрийг тохируулах шаардлагатай.

    Copy to CD/DVD-н цэсийн сонголтууд

  5. Print on CD/DVD-ийг сонго.

    Тэмдэглэл:

    Туршилтын хэвлэлт хийхийн тулд, Test print on A4 paper-ийг сонгож, дараа нь A4 жирийн цаасыг цаасан кассет руу ачаална. Та CD/DVD шошго дээр хэвлэхээс өмнө хэвлэсэн зургаа шалгах боломжтой.

  6. Таныг CD/DVD-ээ оруул гэсэн мэдээлэл дэлгэц дээр гарч байвал, How To сонгож, дараа нь CD/DVD-г оруулахдаа дэлгэц дээрх зааврыг дагана.

    Чухал:

    CD/DVD-г хэвлэгдэх талыг нь дээш харуулж CD/DVD тавцан дээр байрлуул. CD/DVD-г CD/DVD-н тавцан дээр аюулгүй байрлуулахын тулд CD/DVD-н гол дээр дарна. Тэгэхгүй бол, CD/DVD нь тавагнаас унаж магадгүй. CD/DVD нь тавцан дээр бат бөх бэхлэгдсэн эсэхийг шалгахын тулд тавцанг эргүүлж үзнэ.

    Тэмдэглэл:

    Тавцанг принтерт оруулах үед та бага зэргийн үрэлцлийн дууг сонсож болно. Энэ нь хэвийн бөгөөд та үүнийг хөндлөн байдлаар үргэлжлүүлэн оруулна.

  7. Installed-ийг сонго.

  8. Print on CD/DVD табыг сонгоод өнгөт хувь, эсвэл монохром хувиа сонгож, дараа нь шаардлагатай бол хувийн нягтшилаа өөрчилнө.

    Тэмдэглэл:

    Скандсан зургаа харахын тулд сонго. Та урьдчилан харах дэлгэц дээр хэвлэх байрлалаа тохируулж болно.

    Copy to CD/DVD-н цэсийн сонголтууд

  9. Advanced Settings таб сонгож, дараа нь шаардлагатай бол тохиргоог өөрчилнө.

    Copy to CD/DVD-н цэсийн сонголтууд

  10. Print on CD/DVD табыг сонгоод, товш.

  11. Хэвлэж дуусах үед, CD/DVD тавцанг гаргана. Принтерээс тавцанг салгаж, дараа нь Printing Complete товчийг даран дэлгэц дээрх зааварчилгааг дагана.

    Чухал:

    Хэвлэж дууссаны дараа, та CD/DVD тавцанг салгахаа мартуузай. Та тавцанг салгахгүй, принтерийг асааж унтраахгүй, эсвэл толгой цэвэрлэхийг гүйцэтгэхгүй бол, CD/DVD тавцан нь принтерийн толгойг цохиж, принтерийг алдаатай ажиллахад хүргэж болно.

  12. CD/DVD-г салгаж, CD/DVD тавцанг цаасан кассет 2-ын ёроолд хадгална.