Жинхэнэ Epson принтерийн драйвер таны компьютер дээр суусан эсэхийг дараах аргуудын нэгийг ашиглан шалгаж болно.
Хянах самбар > Төхөөрөмж ба принтерүүд харах (Принтерүүд, Принтерүүд ба факсууд)-ийг сонгоод дараах алхмуудыг дагаж принтерийн серверийн тодруулгын цонхыг нээнэ.
Windows 10/Windows 8.1/Windows 8/Windows 7
Принтерийн тэмдэг дээр товшиж, дараа нь цонхны дээд хэсэг дээрх Принтерийн серверийн үзүүлэлт-ийг товш.
Windows Vista
Принтерүүд хавтас дээр хулганы баруун товчийг дараад Администратороор ажиллуулах > Серверийн үзүүлэлт-ийг дар.
Windows XP
Файл цэснээс Серверийн үзүүлэлт-ийг сонго.
Драйвер табыг дар. Хэрвээ таны принтерийн нэр жагсаалтанд гарсан бол жинхэнэ Epson-ий принтерийн драйвер таны компьютер дээр суусан гэсэн үг.
