Үндсэн таб

Хэвлэлт Урьдчилж тохируул:

Урьдчилсан тохиргоог Нэмэх/Хасах:

Та өөрийн хүссэнээр олон дахин хэрэглэгддэг принтерийн тохиргоог нэмж хасаж болно. Хэрэглэхийг хүссэн тохируулгаа жагсаалтаас сонго.

Цаасны Эх:

Цаас орсон хэсгээс цаасны эх үүсвэрийг сонго. Автоматаар сонгох гэснийг сонгосноор принтер дээрх принтерийн тохиргоон дахь цаасны эх үүсвэрийг автоматаар сонгоно. Та Автоматаар кассет солих функцийг идэвхжүүлсэн бол, принтер нь цаасны кассет 1 дэх цаас дууссан үед цаасны кассет 2-оос цаасыг автоматаар тэжээнэ. Цаасны кассет 1 болон цаасны кассет 2 дээр ижил цаас (төрөл, хэмжээ)-ыг ачаална.

Баримтын Хэмжээ:

Та хэвлэхийг хүссэн цаасны хэмжээг сонго. Хэрвээ та Хэрэглэгчийн Тодорхойлсон-г сонговол цаасны өргөн болон уртыг оруулна.

Хүрээгүй:

Хэвлэх өгөгдөл цаасны хэмжээнээс бага зэрэг томрох тул, цаасны ирмэг дагуу ямар ч хүрээ хэвлэгдэхгүй. Тохиргоо дээр дарж томруулах хэмжээг сонгоно.

Чиг:

Хэвлэх үед ашиглахыг хүссэн байрлалыг сонгоно.

Цаасны Төрөл:

Хэвлэх цаасны төрлөө сонгоно.

Чанар:

Хэвлэх үед ашиглахыг хүссэн хэвлэх чанарыг сонгоно. Цаасны төрлөөс хамааран сонголтууд өөрчлөгдөнө.

Өндөр гэснийг сонгох нь илүү өндөр чанараар хэвлэх боловч, хэвлэх хурд удаан байж магадгүй. Хэрэв та хамаагүй сайн чанартайгаар цулгуй цаасан дээр хэвлэхийг хүсвэл, Хамгийн сайн-г сонго. Хэвлэх хурд нилээд удааширч болно гэдгийг анхаар.

Өнгө:

Өнгөтөөр эсвэл нэг өнгөөр хэвлэх үү гэдгээ сонго.

2-талт Хэвлэлт:

2 талтай хэвлэх үйлдлийг зөвшөөрдөг.

Settings:

Та холбоотой ирмэг болон захыг тодорхойлох боломжтой. Олон хуудастай баримт хэвлэхдээ хуудасны өмнө эсвэл араас нь эхэлж хэвлэхээ сонгох боломжтой.

Хэвлэх Нягтшил:

Принтерийн нягтшилийг тохируулахын тулд баримтын төрлийн сонгоно. Хэрэв тохиромжтой хэвлэх нягтшил сонгогдсон бол та зургийг урвуу талаар урсахаас сэргийлж чадна. Хэвлэх нягтшилыг гараар тохируулах бол Гараар тохируулах-ыг сонгоно.

Олон-Хуудаст:

Энэ нь нэг цаасан дээр олон хуудас эсвэл зурагт хуудас хэвлэх боломжийг нээнэ. Хэвлэгдсэн хуудсуудын дарааллыг тодруулах бол Бүдүүвчийн дараалал дээр дар.

Copies:

Хэвлэхийг хүссэн хуулбарын тоог тохируул.

Жиших:

Олон хуудастай баримтыг багц багцаар нь багцалж, эрэмбэлэн хэвлэнэ.

Урвуу Дараалал:

Хамгийн сүүлийн хуудаснаас эхлэн хэвлэх ба ингэснээр хэвлэн гаргасны дараа хуудсууд зөв дараалалд орно.

Чимээгүй Горим:

Принтерийн чимээг багасгана. Гэсэн хэдий ч, үүнийг идэвхжүүлэх нь хэвлэх хурдыг удаашруулж болно.

Хэвлэхээс өмнө харах:

Хэвлэхийн өмнө баримтыг урьдчилан харна.

Ажил Эмхлэгч Лайт:

Job Arranger Lite нь өөр өөр програм хангамжийн тусламжтай бүтээсэн хэд хэдэн файлыг нэгтгэж нэг хэвлэх ажил болгон хэвлэх боломжийг олгоно.

Тохиргоог Харуулах/Тохиргоог Нуух:

Үндсэн болон Илүү Сонголтууд таб дээр сүүлд суурилуулсан бүх зүйлийн жагсаалтыг харуулна. Та уг тохиргооны жагсаалтын дэлгэцийг харуулж, нууж болно.

Өгөгдмөл утгыг Ресет хийх:

Бүх тохиргоог үйлдвэрийн анхны утга руу буцаа. Илүү Сонголтууд таб дээрх тохиргоог мөн анхны утгад буцаана.

Бэхний Түвшин:

Бэхний түвшинг ойролцоогоор илэрхийлнэ.