Програмаас шалтгаалж үйлдлүүд нь ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.
Принтерт цаасыг ачаал.
Хэвлэхийг хүссэн файлаа нээ.
Хэвлэх эсвэл Хэвлэх Тохируулга-г Файл цэснээс сонгоно.
Принтерээ сонгоно.
Принтерийн драйверийн цонх руу хандахын тулд Тохиргоо эсвэл Үзүүлэлт-г сонгоно уу.
Хэрэгтэй бол тохиргоог өөрчил.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл принтерийн цэсний сонголтыг харна уу.
Мөн тохиргооны хэсгүүдийн тайлбарыг онлайн тусламжаас харж болно. Хэсэг дээр хулганы баруун товчлуурыг дарахад Тусламж харагдана.
Хэвлэхээс өмнө харах-ийг сонговол баримтыг хэвлэхийн өмнө урьдчилан харж болно.
Принтерийн драйверийн цонхыг хаахын тулд OK дар.
Хэвлэх товчийг дар.
Та Хэвлэхээс өмнө харах-ийг сонговол урьдчилан харах цонх гарч ирнэ. Тохиргоог өөрчлөхийн тулд Цуцлах дарж алхам 3-ын дүрмийг давтана.
Хэвлэлтийг цуцлахыг хүсвэл компьютер дээрээсээ, Төхөөрөмж ба принтерүүд, Принтер, эсвэл Принтер ба Факсууд дээр байгаа өөрийн принтер дээр баруун товш. Юу хэвлэж байгааг харах товшиж, цуцлахыг хүсэж буй ажил дээр хулганы баруун товчийг дарж дараа нь Цуцлах товш. Гэхдээ та хэвлэх ажил принтер рүү бүрэн илгээгдсэний дараа компьютероос хэвлэх ажлыг цуцлах боломжгүй. Энэхүү тохиолдолд, принтерийн хяналтын самбарыг ашиглан хэвлэх ажлыг цуцална.