Урьдчилсан тохиргоог Нэмэх/Хасах:
Та өөрийн хүссэнээр олон дахин хэрэглэгддэг принтерийн тохиргоог нэмж хасаж болно. Хэрэглэхийг хүссэн тохируулгаа жагсаалтаас сонго.
Үндсэн болон Илүү Сонголтууд таб дээр сүүлд суурилуулсан бүх зүйлийн жагсаалтыг харуулна. Та уг тохиргооны жагсаалтын дэлгэцийг харуулж, нууж болно.
Бүх тохиргоог үйлдвэрийн анхны утга руу буцаа. Үндсэн таб дээрх тохиргоог мөн анхны утгад буцаана.
Хэвлэх үед нууцлалтай бичиг баримтыг хамгаалах үүднээс нууц үг тохируулах бол Нууцлалтай Ажил-г сонгоно уу. Хэрвээ та энэ онцлогийг ашиглавал хэвлэх өгөгдөл принтерт хадгалагдаж зөвхөн принтерийн хяналтын самбарт нууц үгийг оруулсан тохиолдолд л хэвлэх боломжтой болно. Тохиргоо-ийг товшиж тохиргоог өөрчилнө үү.
Зургийн өнгийг автоматаар тохируулна.
Өнгийг гараар тохируулахыг зөвшөөрнө. Нэмэлт дээр дарснаар Өнгө Засалт дэлгэцийг нээх ба эндээс та өнгө засах нарийвчилсан аргыг сонгох боломжтой. Өнгө Жигд Хэвлэлт-д арга тохируулахыг зөвшөөрч, Зургийн Сонголтууд-г товших үед бичвэр ба нарийн шугамыг онцолдог. Мөн та Ирмэгийг мохоох болон Улаан-нүдийг засах-г идэвхжүүлж болно.
Хуулбарын эсрэг эсвэл усан тэмдэглэгээ, аль эсвэл хуудасны дээд ба доод захны тохиргоо хийхийг танд зөвшөөрнө.
Таны ашиглахыг хүссэн аливаа хуулбарын эсрэг хээ эсвэл суурь тэмдэглэгээг нэмэх, хасахыг танд зөвшөөрнө.
Хуулбарын эсрэг хээ эсвэл суурь тэмдэглэгээнд хэвлэх арга тохируулахыг танд зөвшөөрнө.
Та хэрэглэгчийн нэр, хэвлэсэн огноо зэрэг мэдээллийг толгой, доод хэсэгт хэвлэх боломжтой.
Хэвлэхийн өмнө цаасыг 180 градус эргүүлнэ. Үүнийг принтер дээр зассан чиглэлд ачаалж буй дугтуй зэрэг цаасан дээр хэвлэж байгаа үед сонгоно.
Хэвлэгчийн толгой хоёр чиглэлд хөдлөх үед хэвлэнэ. Хэвлэх хурд илүү хурдан боловч, хэвлэлтийн чанар муудаж магадгүй.
Зургийг хөмөрснөөр толины тусгалын дүрслэлээр хэвлэгдэж гарна.
Принтерийн чимээг багасгана. Гэсэн хэдий ч, үүнийг идэвхжүүлэх нь хэвлэх хурдыг удаашруулж болно.