Харилцах хаягийг экспортлох ба импортлох

Web Config эсвэл бусад хэрэгслийг ашиглан харилцах хаягийг нөөцлөх, импортлох боломжтой.

Web Config

  • Та харилцах хаягийг агуулсан принтерийн тохиргоог экспортлох замаар харилцах хаягийг нөөцлөх боломжтой. Экспортолсон файл нь хоёртын файл хэлбэрээр экспортлогдсон тул засварлах боломжгүй.

  • Принтерийн тохиргоог принтер лүү импортлох үед харилцах хаяг дарж бичигдэнэ.

Epson Device Admin

  • Төхөөрөмжийн тодруулгын дэлгэцээс зөвхөн харилцах хаягийг экспортлох боломжтой.

  • Хэрэв та аюулгүй байдалтай холбоотой зүйлсийг экспортлохгүй бол SYLK файл эсвэл csv файл болгон хадгалах боломжтой тул экспортолсон харилцах хаягийг засварлаж импортлох боломжтой.

  • Та харилцах хаягуудыг олон принтерт бөөнөөр нь импортлох боломжтой. Энэ нь принтерээ солих, хуучин принтерээс шинэ принтер лүү харилцах хаягийг шилжүүлэхэд хэрэг болно.

    Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Epson Device Admin-н тусламж эсвэл баримт бичгийг харна уу