Web Config ашиглан харилцах хаягийг экспортлох

Принтерийн үйл ажиллагааны доголдлоос болж харилцах хаягийн өгөгдөл арилах магадлалтай. Өгөгдлийг шинэчлэх бүртээ нөөцлөн хадгалж байхыг зөвлөж байна. Аливаа өгөгдлийн алдагдал, өгөгдөл ба/буюу тохиргооны нөөц хадгалалт, сэргээлтэд Epson нь хариуцлага хүлээхгүй ба энэ нь баталгаат хугацааны туршид ч хамааралтай.

Web Config-г ашиглан принтерт хадгалсан харилцах хаягийн өгөгдлийг компьютертоо нөөцлөн хадгалах боломжтой.

  1. Web Config-д хандахын тулд принтерийн IP хаягийг веб хөтчид оруулж өгнө.

    Принтертэй ижил сүлжээнд холбогдсон компьютероос принтерийн IP хаягийг оруулна уу.

    Та принтерийн IP хаягийг дараах цэсээс шалгах боломжтой.

    Тохиргоо > Принтерийн тохиргоо > Сүлжээний тохиргоо > Сүлжээний Статус > Утастай LAN/Wi-Fi төлөв

  2. Администратороор нэвтрэхийн тулд Администраторын нууц үгийг оруул.

  3. Дараах дараалалд сонго.

    Device Management таб > Export and Import Setting Value > Export

  4. Contacts шалгах хайрцгуудын нэгийг сонго.

    Жишээ нь, хэрэв та Scan/Copy ангилал доорх Contacts-г сонгосон бол, Fax ангиллын доорх ижил шалгах хайрцгууд мөн сонгогдоно.

  5. Нууц үг оруулж, экспортолсон файлыг шифрлэнэ үү.

    Танд файлыг импортлоход нууц үг хэрэгтэй. Хэрэв файлыг шифрлэхийг хүсэхгүй байгаа бол үүнийг хоосон орхи.

  6. Export дарна.