Өөрөө баталгаажуулсан сертификатыг импортлох(Mac OS)

Өөрөө баталгаажуулсан сертификатыг импортлосны дараа, таны вэб хөтөч Web Config-г нээхдээ анхааруулга гаргахаа болино. Өөрөө баталгаажуулсан сертификатын дэлгэрэнгүй мэдээлэл болон аюулгүй байдлын урьдчилан сэргийлэлтийн талаар админтайгаа холбогдоорой.

Тэмдэглэл:
  • Өөрөө баталгаажуулсан сертификатыг импортлох арга нь таны орчин нөхцөлөөс хамаарна.

  • Үйлдлийн системийн хувилбараас хамаарч ажиллагааны арга өөр байж болно.

  1. Web Config-д хандахын тулд хэвлэгчийн IP хаягийг хөтөч дээр оруулна уу.

  2. Network Security табыг сонгоно.

  3. Download дарна,

    Өөрөө баталгаажуулсан сертификат татагдлаа.

  4. Татаж авсан сертификатыг хоёр удаа товшино.

    Өөрөө баталгаажуулсан сертификатыг импортлосноор Түлхүүрийн хандалт эхэлнэ.

  5. Сертификатыг Түлхүүрийн хандалт дэлгэц дээр сонгон дарж импортлосон сертификатыг дээр хоёр удаа товш.

  6. Гарч ирсэн дэлгэц дээр дараахийг сонгоно.

    Итгэх > Энэ сертификатыг ашиглаж байх үед > Үргэлж итгэх

  7. Дэлгэцийг хааж импортыг дуусгана.

    Импортлосон өөрөө баталгаажуулсан сертификатыг идэвхжүүлэхийн тулд вэб хөтчөө хаагаад нээнэ үү.