Бэхний савыг дахин дүүргэх

Бэхийг хэзээд ч дүүргэж боломжтой.

  1. Үндсэн дэлгэцээс Тохиргоо-г сонго.

  2. Засвар үйлчилгээ > Хорыг цэнэглэх-г сонго.

  3. LCD дэлгэц дээрх бэх дүүргэх ашиглалтын урьдчилан сэргийлэх аргуудыг уншаад дараа нь Үргэлжлүүлэх-г товшино уу.

  4. Бэхний савны тагийг нээнэ.

  5. Бэхний савны таглааг нээнэ.

    Чухал:

    Бэхний савны өнгө таны дүүргэхийг хүсэж буй бэхний өнгөтэй таарч байгаа эсэхэд анхаарна.

  6. Бэхний хайрцагийн босоогоор нь бариад таглааг зөөлөн эргүүлж авна.

    Чухал:
    • Epson нь Epson-н жинхэнэ бэхний хайрцгийг ашиглахыг санал болгож байна.

    • Аливаа бэх асгарахгүй байхад анхаарна.

  7. Бэхний сав дахь дээд зураасыг шалгана.

  8. Бэхний хайрцгийн дээд хэсгийг дүүргэх порттой тааруулаад порт руу чигээр нь оруулж бэхийг дээд зураас хүрч автоматаар зогстол дүүргэнэ.

    Та бэхний хайрцгийг зөв өнгө өнгөнд дүүргэх порт руу оруулахад бэх асгарч эхлэх ба бэх дээд зураасанд хүрэхэд урсгал автоматаар зогсоно.

    Бэхний савруу бэх урсаж орохгүй байвал бэхний хайрцгийг аваад дахин байрлуулаарай. Гэхдээ бэх дээд зурааст хүрсэн байхад бэхний хайрцгийг дахин байрлуулж болохгүй; эс тэгвэл бэх асгарч болзошгүй.

    Чухал:

    Бэх асгарч болзогшүй учир таглааг авсны дараа бэхний хайрцагны дээд хэсэг ямар нэгэн зүйлд цохигдохоос сэргийлээрэй.

  9. Бэхийг дүүргэж дуусаад бэхний лонхыг авч бэхний савны таглааг болгоомжтой таглана.

    Чухал:

    Бэхний хайрцагийг оруулсан хэвээр үлдээж болохгүй, эс тэгвээс хайрцаг гэмтэж бэх асгарч болзошгүй.

    Тэмдэглэл:

    Хэрвээ бэхний хайрцаганд бэх үлдвэл сайн таглаад босоо байдлаар хадгалан дараа хэрэглээрэй.

  10. Бэхний савний тагийг сайтар хаана.

  11. Та дүүргэсэн бэхний өнгөндөө бэхний түвшин тогтоохын тулд дэлгэц дээрх зааварчилгааг дагана уу.

Чухал:

Бэхийг бэхний сав дээрх дээд зураас хүртэл дүүргээгүй байсан ч та принтерийг үргэлжлүүлэн ашиглаж болно. Принтерээ хамгийн сайн нөхцөлд ажиллуулахын тулд, бэхний савнуудыг дээд зураас хүртэл нь дүүргээд, бэхний түвшинг нэн даруй дахин тохируулаарай.