Принтерийн драйверын цонхонд хандана.
Хүчтэй цэвэрлэгээ-г Арчилгаа таб дээрээс дарна.
Дэлгэц дээрх зааврыг дагана уу.
Хэрвээ та энэ хэсгийг ажиллуулж чадахгүй байгаа бол принтерийн хянах самбар дээр гарсан асуудлыг арилгана уу. Дараа нь алхам 1-ийн үйлдлийг дагаж энэ хэсгийг дахин ажиллуулаарай.
Хүчтэй цэвэрлэгээ-г ажиллуулсны дараа ч хэвлэлийн чанар сайжрахгүй бол, хэвлэхгүйгээр 12 цагаас доошгүй хүлээж, дараа нь хошуу шалгах хэвийг хэвлэнэ. Хэвлэгдсэн хэвнээс хамаарч Толгой цэвэрлэгээ эсвэл Хүчтэй цэвэрлэгээ-г ажилуулна. Хэрэв чанар сайжрахгүй хэвээр байвал, Epson тусламж үйлчилгээний албатай холбоо барина уу.