Хүчтэй цэвэрлэгээ-ний онцлог нь дараах тохиолдолд хэвлэх чанарыг сайжруулж болно.
Ихэнх хошуу нь бөглөрсөн үед.
Хошууг шалгаж, толгойг 3 удаа цэвэрлээд багадаа 12 цаг хэвлэлт хийлгүйгээр хүлээсэн ч хэвлэх чанар сайжраагүй үед.
Энэ онцлогийг ажиллуулахын өмнө хошуу шалгах онцлогийг ашиглан хошуу бөглөрсөн эсэхийг шалгаж, дараах зааврыг уншсаны дараа Хүчтэй цэвэрлэгээ хийнэ.
Бэхний саванд хангалттай бэх байгаа эсэхийг шалгаарай.
Бүх бэхний савнууд хамгийн багадаа 3 дахь түвшин дүүрсэн байгаа эсэхийг харж шалгаарай.Хүчтэй цэвэрлэгээ Явагдах үед бэхний хэмжээ бага байх нь бүтээгдэхүүнийг гэмтээх аюултай.
Хүчтэй цэвэрлэгээ Бүр хоорондоо 12 цагийн зайтай байх шаардлагатай.
Хэвийн үед нэг Хүчтэй цэвэрлэгээ нь 12 цагийн дотор хэвлэлийн чанарын асуудлыг зохицуулах ёстой.Тийм учраас дахин оролдохоос өмнө бэхийг хэрэгцээгүй ашиглахаас сэргийлж 12 цаг хүлээх хэрэгтэй.
Засварын хайрцагаар орлуулах шаардлагатай.
Бэх засварын хайрцаганд байрлана.Хэрвээ энэ нь дүүрвэл хэвлэлтээ үргэлжлүүлэхийн тулд орлох засварын хайрцагийг бэлдэж тогтоох хэрэгтэй.
Засварын харцаг дахь бэхний хэмжээ эсвэл сул зай Хүчтэй цэвэрлэгээ-д хүрэлцэхээргүй бол та энэ тохиргоог ашиглах боломжгүй.Энэ тохиолдолд ч хэвлэх бэхний түвшин болон сул зай үлдэж болно.