> Чухал заавар > Аюулгүй байдлын заавар

Аюулгүй байдлын заавар

Энэхүү принтерийг аюулгүй ашиглахын тулд дараах зааврыг уншиж даган мөрдөнө үү. Энэхүү гарын авлагыг ирээдүйд ашиглахын тулд хадгална уу. Түүнчлэн, энэхүү принтер дээр тэмдэглэсэн бүх анхааруулга, зааврыг мөрдөж биелүүлнэ үү.

  • Таны принтерт хэрэгдэгдэж байгаа зарим таних тэмдгүүд нь принтерийг зөв, аюулгүй ашиглахад зориулагдсан байдаг. Уг таних тэмдгүүдийн утга учрын талаар мэдэхийн тулд дараах веб сайтад зочилно уу.

    http://support.epson.net/symbols

  • Энэхүү принтертэй цуг ирсэн тэжээлийн утсыг зөвхөн ашиглаж, аливаа бусад тоног төхөөрөмжийн тэжээлийн утсыг ашиглахаас татгалзана уу. Энэхүү принтерт бусад төхөөрөмжийн цахилгаан утсыг ашиглах, эсвэл цуг ирсэн тэжээлийн утсыг өөр бусад тоног төхөөрөмж дээр ашиглах нь гал түймэр, цахилгаанд цохиулах аюулгүй бий болгоно.

  • AC тэжээлийн утас дотоодын аюулгүй ажиллагааны зохих стандартад нийцэж байгаа эсэхийг шалгана уу.

  • Принтерийн гарын авлага дээр тодорхой зааснаас бусад тохиолдолд тэжээлийн утас, залгуур, принтерийн эд анги, сканнерийн эд ангийг өөрийн мэдлээр хэзээ ч бүү задалж, өөрчлөн, засахыг оролдох хэрэггүй.

  • Дараах тохиолдолд принтерийг тэжээлээс салгаж, ур чадвар бүхий үйлчилгээний ажилтнаар засвар үйлчилгээ хийлгэнэ үү:

    Тэжээлийн утас, эсвэл залгуур эвдэрсэн; принтерт шингэн нэвтэрсэн; принтерийг унагаасан, эсвэл гаднах хайрцаг эвдэрсэн; принтер ердийн байдлаар ажиллахгүй эсвэл ажиллагаанд нь онцгой өөрчлөлт орсон. Ашиглалтын зааварт ороогүй хяналтын үйл ажиллагааг тохируулж болохгүй.

  • Залгуурыг хялбар холбож болохоор байрлалд ханын залгуурт ойр принтерийг байрлуулна.

  • Их хэмжээний тоос шороо, ус, халууны эх үүсвэр бүхий гадаа байрлалд принтерийг тавихгүй байх, эсвэл цахилгаанд цохиулах, чичиргээнд өртөх өндөр температур, чийгтэй газар тавьж болохгүй.

  • Принтер дээр шингэн асгахгүй байхад анхаарал хандуулж, принтерт нойтон гараар хүрч ажиллуулахгүй байх.

  • Зүрхний хэм хэмжигчээс принтерийг 22 см-с доошгүй зайд байрлуулна. Энэхүү принтерээс гарах радио долгион зүрхний хэм хэмжигчийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.

  • LCD дэлгэц гэмтсэн бол, худалдааны төлөөлөгчтэйгөө холбоо барь. Шингэн кристал уусмалыг гартаа хүргэвэл, тэр хэсгийг саван, усаар сайтар угаана. Шингэн кристал уусмалыг нүдэндээ оруулбал, нэн даруй усаар зайлж угаана. Сайн зайлсны дараа ч таагүй байдал мэдрэгдэж, сайтар харахгүй хэвээр байвал, эмчид яаралтай үзүүлнэ.

  • Цахилгаан шуурганы үед телефон утас хэрэглэхээс зайлсхийнэ. Аянга цахилгаанаас цахилгаанд цохиулах алсын аюул эрсдэл байж болно.

  • Хий асгарсан газар хий асгарсан талаар мэдээлэхдээ утас ашиглаж болохгүй.

  • Принтер хүнд бөгөөд хоёроос доош тооны хүн өргөж авч явж болохгүй. Принтерийг өргөх үедээ хоёр хүн доор харуулсан зөв байрлалд зогсох шаардлагатай.