Бэхний сав, бэхний савны таг, онгойлгосон бэхний хайрцаг, бэхний хайрцагны тагтай ажиллах үедээ бэхэнд хүрэхгүй байхад анхаарал хандуулна.
Бэхийг арьсандаа хүргэвэл, уг газраа саван, усаар сайтар угаана.
Бэхийг нүдэндээ оруулбал, нэн даруй усаар зайлж угаана. Сайн зайлсны дараа ч таагүй байдал мэдрэгдэж, сайтар харахгүй байвал, эмчид яаралтай үзүүлнэ.
Бэхийг амандаа оруулбал, нэн даруй эмчид үзүүлнэ.
Арчилгааны хайрцгийг задалж болохгүй; эс бөгөөс бэх таны нүд, эсвэл арьсанд хүрч болзошгүй.
Бэхний хайрцагийг хэт хүчтэй сэгсэрч болохгүй ба бэхийг асгарахад хүргэх хүчтэй нөлөөлөл үзүүлэх хэрэггүй.
Бэхний хайрцаг, бэхний савны нэгж, арчилгааны хайрцгийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.Хүүхэд бэхний хайрцаг, бэхний хайрцагны тагийг задалж уух эсвэл гар хүрэхээс болгоомжил.