Эхнээс нь эхлээд асуудлыг шийдэх хүртлээ дараах асуудлуудыг туршиж үз.
Принтерт ачаалсан цаасны төрөл принтерийн драйвер дахь цаасны төрөлтэй тааруулсан эсэхээ нягтал.
Принтерийн драйверт өндөр чанартай тохиргоог ашиглах.
Бэхний бодит үлдэгдлийн шалгахын тулд принтерийн саван доторх бэхний түвшинг нүдээр шалгана. Бэхний түвшин доод талын зураасаас доогуур байвал бэхний савыг дахин цэнэглэ.
Хэвлэгчийн толгойг тэгшитгэ.
Хэвлэгчийн толгойн хошуу бөглөрсөн эсэхийг шалгаж хошууны шалгалтыг хий.
Хошуу шалгах хэвэнд дутуу хэсгүүд байвал, хошуу бөглөрсөн байж болно. Толгойн цэвэрлэгээг давтаж, хошуу шалгах үйлдлийг 3 удаа хийж, бөглөрөл гарсан эсэхийг шалга.
Хэвлэгчийн толгой цэвэрлэхэд хор хэрэглэгддэг гэдгийг анхаар.
Принтерийг унтрааж, багадаа 12 цаг хүлээгээд, бөглөрөл гарсан эсэхийг шалга.
Бөглөрөл асуудал болсоор байвал, принтерээр юм хэвлэхгүй хэсэг хугацаанд орхивол асуудал шийдэгдэж болно.
Принтерийг унтраалттай байхад та дараах зүйлсийг шалгаж болно.
Жинхэнэ Epson бэхний картридж ашиглаж буй эсэхээ шалга.
Epson-н жинхэнэ бэхний хайрцгийг ашиглахыг хичээнэ үү.Энэхүү бүтээгдэхүүн нь Epson-н жинхэнэ бэхний хайрцгийг ашиглах дээр суурилж өнгийг тохируулахаар бүтээгдсэн байдаг.Жинхэнэ бус бэхний хайрцгийг ашиглавал хэвлэлийн чанар муудаж болно.
Принтер дотор ямар ч цаасны үртэс үлдээгүй эсэхийг нягтал.
Цаасыг авахдаа гар эсвэл цаасаар тунгалаг хальсанд хүрч болохгүй.
Цаасыг шалга.
Цаас нугаларсан эсвэл хэвлэх талыг нь дээш харуулсан эсэхийг шалга.
Принтерийн унтраагаад, 12 цаг хүлээсний эцэст хэвлэлийн чанар сайжрахгүй хэвээр байвал, Хүчтэй цэвэрлэгээ-г ажиллуул.
Дээрх шийдлүүдийг хэрэглээд ч асуудал шийдэгдэхгүй байвал, засвар хийлгэх хүсэлт тавьж болно. Epson тусламжтай холбогдоорой.