> Факсдах > Факсын онцлогийг ашиглахаас өмнө > Принтерийг факс илгээж, хүлээн авахад бэлэн болгох > Факс тохрг визрд ашиглан принтерийг факс илгээж, хүлээн авахад бэлэн болгох

Факс тохрг визрд ашиглан принтерийг факс илгээж, хүлээн авахад бэлэн болгох

  1. Хянах самбарын нүүр дэлгэц дээрх Тохиргоо гэснийг сонгоно.

    Зүйлийг сонгохын тулд товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.

  2. Факсын тохиргоо > Факс тохрг визрд-г сонго.

  3. Дэлгэц дээрх зааварчилгааг дагаад өөрийн компанийн нэр, факсын дугаар зэрэг илгээгчийн нэрийг оруулна.

    Тэмдэглэл:

    Таны илгээгчийн нэр болон факсын дугаар гадагш илгээх факс дээр толгой хэлбэрээр харагдана.

  4. Тусгай дуудлагын ая илрүүлэх (DRD) тохиргоог хийнэ.

    • Хэрэв та телефон утасны компани дээрээ тусгай дуудлагын аяны үйлчилгээнд бүртгүүлсэн бол:
      Дараагийн дэлгэц рүү очоод ирж буй факсанд ашиглагдах дуудлагын аяны загварыг сонгоно.
      Та Бүх-с өөр ямар нэг зүйлийг сонгоход Хүлээн авах Горим нь Автомат гэж тохируулагдах ба та хийсэн тохиргоогоо шалгаж болох дараагийн дэлгэц рүү очиж болно.
    • Хэрэв та телефон утасны компаниасаа тусгай дуудлагын аяны үйлчилгээ захиалаагүй эсвэл энэ сонголтыг тохируулах шаардлагагүй бол:
      Энэ тохиргоог алгасаад өөрийн хийсэн тохиргоогоо шалгаж болох дэлгэц рүү очно уу.
    Тэмдэглэл:
    • Телефон утасны олон компанийн санал болгодог утасны аяны онцгой үйлчилгээ (компани бүрт үйлчилгээний нэр өөр байдаг), нэг утасны шугам дээр хэд хэдэн утасны дугаартай байх боломжийг олгоно. Дугаар бүрт хэд хэдэн аяны төрлийг оноодог. Та дуут дуудлагад нэг дугаар, факсын дуудлагад өөр дугаарыг ашиглах боломжтой. DRD дээр факсанд оноосон аяны төрлийг сонгоно.

    • Бүс нутгаас хамаарч, Асаах ба Унтраах нь DRD-н сонголт хэлбэрээр харагдана. Тусгай дуудлагын тохиргоог ашиглахын тулд, Асаах-г сонгоно.

  5. Хүлээн авах Горим тохиргоог хийнэ.

    • Хэрэв та принтерт гар утасны төхөөрөмж холбох шаардлагагүй бол:
      Үгүй-г сонго.
      Хүлээн авах Горим нь Автомат-д тохируулагдсан.
    • Хэрэв та принтерт гар утасны төхөөрөмж холбох шаардлагатай бол:
      Тийм-г сонгоод факсыг автоматаар хүлээж авах эсэхээ сонгоно.
  6. Дэлгэц дээр харагдаж буй өөрийн хийсэн тохиргоогоо шалгаад дараагийн дэлгэц рүү очно.

    Тохиргоог засах өөрчлөхийн тулд товч дээр дарна.

  7. Шалгаж эхлэх-г сонгож факсын холболтоо шалгаад, дараа нь Хэвлэх-г сонгож холболтын төлвийг харуулдаг тайланг хэвлэнэ.

    Тэмдэглэл:
    • Мэдээлсэн асуудал байвал, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд тайлан дээрх зааврыг дагана.

    • Хэрэв Шугамын төрөл-г сонго дэлгэц гарч ирвэл, шугамын төрлийг сонго.

      - Та принтерээ PBX утасны систем, терминалийн адапторт холбож байхдаа PBX-г сонгоно уу.

      - Та принтерээ стандарт утасны шугамд холбож байхдаа PSTN-г сонгоно уу. Залгах ая илрүүлэх мессеж дэлгэц дээр гарч ирэх үед OK товчийг дарна уу. Гэвч, залгах ая илрүүлэх тохиргоог идэвхгүй болгосноор принтер залгах үедээ факсын дугаарын эхний орныг алгасч, буруу дугаарлуу факс явуулах магадлалтай.