Энэ хэсгийн тайлбарт TextEdit-ийг жишээ болгон хэрэглэсэн. Програмаас шалтгаалж үйлдлүүд болон дэлгэцний байдал нь ялгаатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.
Принтерт цаасыг ачаал.
Хэвлэхийг хүссэн файлаа нээ.
Хэвлэх харилцах цонхонд хандахын тулд Хэвлэх-ийг Файл цэс буюу өөр бусад удирдлагаас сонго.
Хэрэв шаардлагатай бол, Дэлгэрэнгүйг Харуулах эсвэл
-г дарж хэвлэх цонхыг томруулж болно.

Дараах тохиргоог хийнэ үү.
Хэрэв дээрх тохиргооны цэснүүд харагдахгүй байвал, Цаасны Тохируулга-г Файл файл цэснээс сонгож тохиргоог хийнэ.
Захидал хэвлэх үед, хөндлөн чиглэлийг сонгоно.
Дэлгэгддэг цэснээс Хэвлэх Тохиргоо-г сонгоно.

Хэрэв Хэвлэх Тохиргоо цэс нь macOS Catalina (10.15) эсвэл дараагийн хувилбар, macOS High Sierra (10.13), macOS Sierra (10.12), OS X El Capitan (10.11), OS X Yosemite (10.10), OS X Mavericks (10.9), OS X Mountain Lion (10.8) дээр харагдахгүй байвал Epson принтерийн драйверыг зөв суулгаагүй байна гэсэн үг. Үүнийг дараах цэснээс идэвхжүүл.
Системийн тохиргоо-г Apple цэс > Принтер ба Сканнер (эсвэл Хэвлэх ба сканнердах, Хэвлэх ба факс)-с сонгож, принтерийг устгах ба дараа нь принтерээ дахин нэмнэ.
macOS Mojave (10.14) нь TextEdit зэрэг Apple-ийн гаргасан програмуудын Хэвлэх Тохиргоо руу хандах боломжгүй.
Дараах тохиргоог хийнэ үү.
Хэвлэх товчийг дар.