Бэхний картридж ба бусад зарцуулалтыг солих
EPSON Status Monitor 3 идэвхижсэн тохиолдолд гар аргаар 2-талт хэвлэлтийг хийх боломжтой. Хэрэв EPSON Status Monitor 3 идэвхижээгүй бол, принтерийн драйверт нэвтэрч, Өргөтгөсөн Тохиргоо-г Арчилгаа таб дээрээс сонгоод, EPSON Status Monitor 3-г идэвхжүүл-г сонгоно.
Принтерт сүлжээгээр дамжиж хандах, эсвэл принтерийг хуваан хэрэглэж байгаа тохиолдолд гар аргаар 2-талт хэвлэлтийг гүйцэтгэх боломжгүй.
Принтерт цаасыг ачаал.
Хэвлэхийг хүссэн файлаа нээ.
Принтерийн драйверийн цонхонд хандана.
Үндсэн табын 2-талт Хэвлэлт дээрх Автомат (Урт-ирмэгээр үдэх), Автомат (Богино-ирмэгээр үдэх), Гар аргаар (Урт-ирмэгээр үдэх), эсвэл Гар аргаар (Богино-ирмэгээр үдэх)-ийг сонгоно.
Тохиргоо-г дарж зохих тохиргоог хийгээд OK-г дарна.
Нугалмал товхимол хэвлэхийн Товхимол-г сонгоно.
Хэвлэх Нягтшил-г дарж, Баримтын Төрлийг Сонгох дээрээс баримтын төрлийг сонгоод OK-г дарна.
Принтерийн драйвер нь тухайн баримтын төрөлд тааруулан Тааруулга сонголтыг автоматаар хийх болно.
Хэвлэх Нягтшил Тааруулах цонхон дахь Баримтын Төрлийг Сонгох болон Үндсэн таб дахь Чанар дээр сонгосон сонголтуудын зохицолоос шалтгаалж хэвлэлт удаашрах боломжтой.
Гар аргаар 2-талт хэвлэлт хийхэд, Хэвлэх Нягтшил Тааруулах тохиргоог ашиглах боломжгүй.
Шаардлагатай бол Үндсэн болон Илүү Сонголтууд таб дээрх бусад зүйлсийг тохируулсны дараа OK-г дарна.
Хэвлэх товчийг дар.
Гар аргаар 2-талт хэвлэлтийг гүйцэтгэх үед, эхний тал хэвлэгдэж дууссаны дараа, компьютер дээр дэлгэгддэг цонх гарч ирнэ. Дэлгэц дээрх зааврыг дагаарай.