/ Сүлжээний тохиргоо / Хянах самбараас Wi-Fi Direct (Энгийн AP) холболтыг салгах

Хянах самбараас Wi-Fi Direct (Энгийн AP) холболтыг салгах

Wi-Fi Direct (Энгийн AP) холболтыг идэвхигүй болгох хоёр арга байдаг; та принтерийн хянах самбар ашиглан бүх холболтуудыг идэвхигүй болгож болно эсвэл холболт бүрийг компьютер, ухаалаг төхөөрөмжөөс идэвхигүй болгож болно. Энэ хэсэгт хэрхэн бүх холболтуудыг идэвхигүй болгохыг тайлбарлана.

Чухал:

Wi-Fi Direct (Энгийн AP) холболтыг салгах үед, Wi-Fi Direct (Энгийн AP) холболтоор принтерт холбогдсон бүх компьютер ба ухаалаг төхөөрөмж сална.

Тэмдэглэл:

Хэрэв та тодорхой төхөөрөмжөөс холболтоо салгахыг хүсвэл принтер биш төхөөрөмжөө салгана уу. Дараах аргуудын аль нэгийг ашиглаж Wi-Fi Direct (Энгийн AP) холболтыг төхөөрөмжөөс салгана.

  • Принтерийн сүлжээний нэрэнд (SSID) холбогдсон Wi-Fi холболтыг салга.

  • Өөр сүлжээний нэрэнд (SSID) холбоно уу.

  1. Үндсэн дэлгэцээс Wi-Fi Тохируулга-г сонго.

    Зүйлийг сонгохын тулд товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.

  2. Wi-Fi Direct-ийг сонго.

  3. Цааш үргэлжлүүлэхийн тулд OK товчийг дарна уу.

  4. Цааш үргэлжлүүлэхийн тулд OK товчийг дарна уу.

  5. Тохиргооны дэлгэцийг харуулахын тулд товчийг дарна уу.

  6. Wi-Fi Direct-г хаах-ийг сонго.

  7. Мессежийг шалгаад дараа нь OK товчийг дар.