Факсын тохиргоо

Доор зааснаар хянах самбар дээрх цэсийг сонго.

Факс > Факсын тохиргоо

Скандах тохиргоо:
  • Эх хэмжээ (Шил)

    сканнерын шил дээр байрлуулсан эхийн хэмжээ болон чиглэлийг сонго.

  • Өнгөт горим

    Өнгөтөөр эсвэл нэг өнгөөр сканнердах уу гэдгээ сонго.

  • Нарийвчлал

    Илгээж буй факсын нарийвчлалыг сонгоно.

  • Нягтшил

    Гадагш илгээх факсын нягтшилыг тохируулна.

  • Дэвсгэрийг арилгах

    Эх бичиг баримтын цаасны өнгийг (дэвсгэр өнгө) илрүүлж, өнгөгүй болгож эсвэл өнгийг цайруулна. Өнгөний бараан болон бүдэг байдлаас хамааран арилгах эсвэл цайруулахгүй байж болзошгүй

  • Үргэлжилсэн скандах(ADF)

    ADF-аас факс илгээх үед, сканнердаж эхэлсний дараа ADF дээр эхийг байрлуулж болохгүй. Хэрэв та олон ялгаатай хэмжээтэй эхүүдийг ADF дээр байрлуулсан бол, бүх эхүүд хамгийн том эхийн хэмжээгээр илгээгдэнэ. Энэ сонголтыг идэвжүүлсэнээр, ADF дээр байрлуулсан эхийг сканнердаж дуусахад принтер дахин хуудас сканнердах эсэхийг асууна. Тэгснээр, та эхүүдээ хэмжээгээр нь ангилж сканнердан ганц файлаар илгээх боломжтой.

Факс илгээх тохиргоо:
  • Шууд Илгээх

    Холболт үүсмэгц сканнердсан зургийг санах ойд хадгалалгүйгээр нэг өнгөт факсаар ганц хүлээн авагчид илгээнэ. Хэрэв та энэ сонголтыг идэвхжүүлээгүй бол, принтер сканнердсан зургийг санах ойд хадгалсаны дараа дамжуулалтыг эхлэх тул, олон хуудас илгээх тохиолдолд санах ой дүүрсэн алдаа гарч болзошгүй. Энэ сонголтыг ашигласнаар, та алдаа гарахаас сэргийлэх боловч, факс илгээхэд илүү удаан хугацаа орно. Та олон хүлээн авагч руу факс илгээж байх үед энэ сонголтыг хэрэглэх боломжгүй.

  • Дараа Факс Илгээх

    Таны заасан цагт факсыг илгээнэ. Энэ сонголтыг ашигласнаар зөвхөн нэг өнгөт факсыг л илгээх боломжтой.

  • Илгээгчийн мэдээллийг нэмэх

    • Илгээгчийн мэдээллийг нэмэх:

      Явуулах факст толгойн мэдээллийг (илгээгчийн нэр ба факсын дугаар) хаана оруулахыг хүссэн тэр газраа сонго эсвэл мэдээлэл оруулахгүй байхаар сонго.

      - Унтраалттай: Факсыг толгойн мэдээлэлгүй илгээнэ.

      - Зургийн гадна тал: Факсын дээд талын цагаан захад байгаа толгойн мэдээллийг оруулж факсыг илгээнэ. Энэ нь сканнердсан зурагтай толгой давхардахаас сэргийлэх ба харин хүлээн авагчийн хүлээн авсан факс эхийн хэмжээнээс хамаарч хоёр хуудсан дээр хэвлэгдэж болзошгүй.

      - Зургийн дотор тал: Сканнердсан зургийн дээд талаас ойролцоогоор 7 мм доош хэртээ газарт толгойн мэдээллийг оруулж факсыг илгээнэ. Толгой зурагтай давхардаж болзошгүй, гэхдээ хүлээн авагчийн хүлээн авсан факс хоёр хэсэг бичиг баримт болж хуваагдахгүй.

    • Факсын Толгой:

      Хүлээн авагчийн толгойг сонгоно уу. Энэ онцлогийг ашиглахын тулд та урьдчилан олон толгой бүртгүүлэх ёстой.

    • Нэмэлт мэдээлэл:

      Нэмэхийг хүссэн мэдээллээ сонго. Та Таны Утасны Дугаар болон Товлосон газрын жагсаалт-оос сонгож болно.

  • Дамжуулалтын тайлан

    Факс илгээсний дараа дамжуулсан тайланг автоматаар хэвлэнэ. Алдаа гарсан үед зөвхөн тайланг хэвлэхийн тулд Алдааг Хэвлэх-г сонгоно. Хэрэв Тохиргоо > Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Тайлангийн тохиргоо > Мэдээлэх зургийг хавсаргах нь тохируулагдсан бол баримтын зураг нь тайлангийн хамт хэвлэгдэнэ.

  • Бүх тохиргоог арилгах

    Бүх тохиргоог Факсын тохиргоо өгөгдмөл болгон сэргээнэ.