/ Хавсралт / Принтерийг зөөвөрлөх

Принтерийг зөөвөрлөх

Принтерийг зөөвөрлөх эсвэл засварт өгөх шаардлагатай үед, доорх алхмыг дагаж принтерийг баглаарай.

Болгоомжтой:

Сканнерын нэгцийг нээж хаах үедээ гар, хуруугаа хавчуулахаас болгоомжлоорой. Эс бөгөөс гэмтэх аюултай.

Чухал:
  • Принтерийг хадгалж, тээвэрлэх үед, үүнийг хазайлгах, босоо байрлалд тавих, хөмөрч тавихаас болгоомжлох хэрэгтэй.

  • Бэхний картриджийг суулгаад орхино. Картриджийг салгавал принтерийн толгой хатаж, принтер хэвлэхгүй болж болно.

  1. товч дээр дарж принтерийг унтраана.

  2. Тэжээлийн гэрэл унтарсан эсэхийг шалгаж, тэжээлийн залгуурыг салгана.

    Чухал:

    Тэжээлийн гэрэл унтарсан үед тэжээлийн залгуурыг салгана. Эс бөгөөс, хэвлэх толгой үндсэн байрлалдаа шилжилгүй, бэх хатах, улмаар хэвлэх боломжгүй болоход хүргэнэ.

  3. Тэжээлийн залгуур, USB кабел зэрэг бүх кабелийг салгана.

  4. Принтерээс бүх цаасыг авна.

  5. Принтер дээр эх хувь үлдээгүй эсэхийг шалгана.

  6. Баримтын тагийг хаалттай хэвээр сканнерийн нэгжийг нээнэ. Хорны картриджийн бэхлэгчийг наалддаг туузаар саванд нь бэхэлж хөдөлгөөнгүй болго.

  7. Сканнерийн нэгжийг хаана.

  8. Доор харуулсны дагуу принтерийг баглахад бэлтгэнэ.

  9. Принтерийг хайрцганд нь хамгаалалтын материалаар баглаж хийнэ.

Принтерийг дахин ашиглахдаа, хорны картридж бэхлэгчийг бэхэлж тогтоосон наалтыг салгахаа мартуузай. Дараагийн удаа хэвлэх үед хэвлэх чанар муудсан байвал, хэвлэх толгойг цэвэрлэж тэгшигтэнэ.