Бэхний картридж ба бусад зарцуулалтыг солих
Сүлжээний үйлчилгээ болон програмын мэдээлэл
Хянах самбараас сканнердах үйл ажиллагааг тохируулах хэрэглээ (Epson Event Manager)
Факсын үйлдлийг тохируулах ба факс илгээх программ (FAX Utility)
Компьютероос шуурхай, зугаатай хэвлэх програм (Epson Photo+)
Ухаалаг төхөөрөмжөөс принтерийг хялбархан ажиллуулах программ (Epson Smart Panel)
Програм хангамж, техник хангамж шинэчлэх програм (Epson Software Updater)
Сүлжээн дэх төхөөрөмжийг тохируулах програм (EpsonNet Config)
Хянах самбарыг ашиглан Принтерийн техник програм хангамжийг шинэчлэх
Факс илгээх, хүлээн авахад үүсэх асуудлууд
Таны ухаалаг төхөөрөмж принтер ашиглах ямар ч тохиргоо хийгээгүй байсан ч та үүнийг автоматаар холбож, ухаалаг төхөөрөмжийнхөө NFC антенныг принтерийн NFC Шошго-д хүргэж сканнердаж болно.
Энэ онцлог үйлчилгээг ашиглахын тулд дараахыг бэлдсэн эсэхээ баталгаажуул.
Ухаалаг төхөөрөмж дээрээ NFC функцийг идэвхжүүл.
Epson iPrint таны ухаалаг төхөөрөмж дээр суусан байна. Суулгаагүй бол ухаалаг төхөөрөмжийнхөө NFC антенныг принтерийн NFC Шошго-д хүргэж суулгана уу.
Android 4.0 эсвэл түүний дараагийн хувилбарууд NFC (Near Field Communication)-г дэмжинэ
NFC антеннын байрлал ухаалаг төхөөрөмжөөсөө хамаараад янз бүр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ухаалаг төхөөрөмжтэй хамт ирсэн баримт бичгээс үзнэ үү.
Принтерийн NFC Шошго болон ухаалаг төхөөрөмжийн NFC антеннын хооронд саад тухайлбал металл байвал принтер ухаалаг төхөөрөмжтэй холбоо тогтоох боломжгүй,
Принтер дээр эхүүдийг байрлуул.
Ухаалаг төхөөрөмжийнхөө NFC антенныг принтерийн NFC Шошго-д хүргэнэ үү.

Epson iPrint эхэлнэ.
Epson iPrint дээр сканнерийн цэсийг сонгоно уу.
Ухаалаг төхөөрөмжийнхөө NFC антенныг принтерийн NFC Шошго-д дахин хүргэнэ үү.
Сканнердаж эхэлнэ.