Цаас, хэвлэх тохиргооны цэсний сонголт

Цаасны Хэмжээ:

Ачаалсан цаасны хэмжээг сонго.

Цаасны Төрөл:

Ачаалсан цаасны төрлийг сонго.

Цаасны хуурцаг:

Цаасны кассетыг харуулна.

Хүрээний тохиргоо
  • Хүрээгүй:

    Ирмэг дагуу сул зайгүй хэвлэнэ. Цаасны ирмэгийн хүрээг арилгахын тулд зургийг үл ялиг томруулна.

  • Хүрээтэй:

    Ирмэг дагуу цагаан сул зайтай хэвлэнэ.

Тэлэлт:

Хүрээгүй хэвлэх үед, цаасны ирмэгийн хүрээг арилгахын тулд зургийг үл ялиг томруулна. Зургийг хэр их томруулахаа сонго.

Хүрээнд Багтаах:

Хэрэв зургийн өгөгдөл болон цаасны хэмжээний харьцаа өөр бол, зургийн өргөнийг цаасны өргөнтэй тааруулж зургийг автоматаар томсгах буюу жижигсгэнэ. Хэрэв зургийн урт цаасны уртнаас хэтэрч гарвал тайрагдана. Энэ онцлог нь панорама зураг дээр ажиллахгүй байж магадгүй.

Огноо:

Авсан огноо буюу хадгалсан огноотой фото зургууд дээр огноог хэвлэх форматыг сонго. Зарим бүдүүвч дээр огноо хэвлэгдээгүй.

Бүх тохиргоог арилгах:

Цаас болон хэвлэх тохиргоог өгөгдмөл утга руу нь буцаана.