/ Принтерийн үндсэн мэдээлэл / Үндсэн дэлгэцийн тохиргоо / LCD дэлгэц дээр харагдах тэмдгүүд

LCD дэлгэц дээр харагдах тэмдгүүд

Принтерийн төлөвөөс шалтгаалж дараах тэмдэг LCD дэлгэц дээр гарч ирэх болно.

Хангамжийн төлөв дэлгэцийг харуулна.

Та бэхний ойролцоолсон түвшин, засвар үйлчилгээний хайрцгийн барагцаалсан ашиглалтын хугацааг шалгаж болно.

Сүлжээний холболтын төлвийг илэрхийлнэ.

Одоогийн тохиргоог шалгаж өөрчлөхийн тулд энэ тэмдгийг сонгоно уу. Энэ бол дараах цэсийн богино холбоос юм.

Тохиргоо > Сүлжээний тохиргоо > Wi-Fi Тохируулга

Принтер утасгүй (Wi-Fi) сүлжээнд холбогдоогүй байна.

Принтер нь SSID буюу тохируулаагүй IP хаягийг хайж байна эсвэл утасгүй (Wi-Fi) сүлжээтэй асуудалтай байна.

Принтер утасгүй (Wi-Fi) сүлжээнд холбогдсон байна.

Баганы тоо нь холболтын дохионы хүчийг харуулна. Олон багана байх тусам, холболт хүчтэй байна.

Принтер Wi-Fi Direct (Энгийн AP) дээр байгаа утасгүй (Wi-Fi) сүлжээнд холбогдоогүй байна.

Принтер Wi-Fi Direct (Энгийн AP) дээр байгаа утасгүй (Wi-Fi) сүлжээнд холбогдсон байна.

Чимээгүй горим принтер дээр тохируулагдсан эсэхийг илэрхийлнэ. Энэ онцлогийг идэвхжүүлсэний дараа принтерийн үйл ажиллагаанаас үүдсэн чимээ буурч принтериийн хурд удааширч болзошгүй. Гэхдээ сонгосон цаасны төрөл болон хэвлэлтийн чанараас хамаарч чимээ буурахгүй байж болзошгүй.

Нэмэлт мэдээлэл байгааг илтгэнэ. Мессежийг харуулах бол энэ тэмдгийг сонгоно уу.

Зүйлсэд асуудал байгааг илтгэнэ. Асуудлыг хэрхэн шийдэхийг шалгах бол энэ тэмдгийг сонгоно уу.