Фото засварлах цэсний сонголт

Гүйлгэж харах:

Санах ойн төхөөрөмж дээрх фотонуудыг заасан нөхцөлөөр эрэмбэлж харуулна. Ашиглаж болох сонголтууд нь ашиглаж буй шинж чанараас хамаарна.

  • Үзэлтийг цуцлах:

    Зургийг ялгахыг болиулж, бүх зургийг үзүүлнэ.

  • оо:

    Таны харуулахыг хүсэж буй зургийн оныг сонгоно.

  • оооо/сс:

    Таны харуулахыг хүсэж буй зургийн он, сарыг сонгоно.

  • оооо/сс/өө:

    Таны харуулахыг хүсэж буй зургийн он, сар, өдрийг сонгоно.

Харуулах эрэмбэ:

Зургийн харуулах дарааллыг өссөн, буурсан байдлаар өөрчилнө.

Бүх фотог сонгох:

Бүх зургийг сонгож, хэвлэх тоог тохируулна.

Бүх фотог сонгохгүй:

Бүх фотоны хэвлэх тоог 0 (тэг) болгож буцаана.

Бүлэг Сонгох:

Энэ цэсийг сонгож өөр бүлэг сонго.