/ Факсдах / Принтер ашиглаж факс илгээх / Факс илгээх төрөл бүрийн арга / Нэг өнгийн баримт бичгийн олон хуудсыг илгээх (Шууд Илгээх)

Нэг өнгийн баримт бичгийн олон хуудсыг илгээх (Шууд Илгээх)

Нэг өнгөөр факс илгээх үед, сканнердсан баримт бичгийг принтерийн санах ойд түр хадгалдаг. Тиймээс, олон тооны хуудсыг илгээх нь принтерийн санах ойг дуусгах, факс илгээхийг зогсооход хүргэнэ. Шууд Илгээх тохиргоог идэвхжүүлж та үүнээс сэргийлж болох ч, принтер скандах, илгээх ажиллагааг зэрэг явуулж буй тул факс илгээхэд илүү их хугацаа зарцуулна. Зөвхөн нэг хүлээн авагч байгаа үед энэхүү тохиргоог ашиглаж болно.

  1. Эхийг байрлуул.

  2. Үндсэн дэлгэцээс Факс-г сонго.

    Зүйлийг сонгохын тулд товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.

  3. Хүлээн авагчийг зааж өгнө.

  4. Факсын тохиргоо табыг сонгоод дараа нь Шууд Илгээх-г сонгож Асс. байхаар тохируул.

    Мөн та нарийвчлал, илгээх арга зэрэг тохиргоог шаардлагатай бол хийж болно.

  5. Факсыг илгээ.