Бэхний картридж ба бусад зарцуулалтыг солих
Сүлжээний үйлчилгээ болон програмын мэдээлэл
Хянах самбараас сканнердах үйл ажиллагааг тохируулах хэрэглээ (Epson Event Manager)
Факсын үйлдлийг тохируулах ба факс илгээх программ (FAX Utility)
Компьютероос шуурхай, зугаатай хэвлэх програм (Epson Photo+)
Ухаалаг төхөөрөмжөөс принтерийг хялбархан ажиллуулах программ (Epson Smart Panel)
Програм хангамж, техник хангамж шинэчлэх програм (Epson Software Updater)
Сүлжээн дэх төхөөрөмжийг тохируулах програм (EpsonNet Config)
Факс илгээх, хүлээн авахад үүсэх асуудлууд
Принтерийн толгойг тэгшлэх эсвэл цаасны замыг цэвэрлэсний дараа хэвлэлт сайжрахгүй бол принтерийн доторх тунгалаг хальс бохирдсон байж болно.
Хэрэгтэй зүйлс:
Хөвөн багс (хэд хэдэн)
Хэдэн дусал угаалагын бодистой ус (аяганы 1/4 усанд 2 – 3 дусал угаалгын бодис)
Бохирдлыг шалгах гэрэл
Угаалгын бодистой уснаас өөр цэвэрлэгээний бодис хэрэглэх шаардлагагүй.
товч дээр дарж принтерийг унтраана.
Сканнерийн нэгжийг нээнэ.

Тунгалаг хальс бохирдсон эсэхийг шалгана. Гэрэл ашиглавал бохирдлыг харахад дөхөм байна.
Тунгалаг хальсанд (A) бохирдол (хурууны хээ эсвэл тос) үүссэн байвал дараагийн алхамруу шилжэнэ.

А: Тунгалаг хальс
B: Зам
Замд (B) хүрэхээс болгоомжил. Эс тэгвэл хэвлэх боломжгүй болж мэднэ. Зам дээрх тос нь үйл ажиллагаанд хэрэгцээтэй байдаг учир үүнийг арчиж болохгүй.
Хөвөн багсыг угаалгын нунтагтай усаараа чийглээд ус дусахааргүй болгоод бохирдсон хэсгийг арчина.

Бохирдлыг зөөлөн арчина. Хэрвээ хальсыг хөвөнгөөр хэт хүчтэй дарвал пүрш нь байрлалаа алдаж принтер гэмтэх магадлалтай.
Хальсыг арчихын тулд шинэ хуурай хөвөн багс ашиглаарай.
Хальсан дээр ямар ч сэмэрдэс үлдээж болохгүй.
Бохирдлыг тараахгүй байх үүднээс хөвөн багсаа байн байн шинээр солих хэрэгтэй.
Хальсны бохирдол байхгүй болтол үйлдлээ 4 – 5 удаа давтана.
Хальс бохирдолгүй болсон эсэхийг харж шалгана.