/ Скандах / Компьютероос скандах / Epson Scan 2 ашиглан сканнердах / Фото эсвэл зургийг сканнердах (Фото Горим)

Фото эсвэл зургийг сканнердах (Фото Горим)

Фото ГоримEpson Scan 2 дээрээс ашиглан та фото эсвэл зурагт тохиромжтой олон төрлийн зургийн тохиргооны онцлог ашиглан эхүүдийг сканнердах боломжтой.

  1. Эхийг байрлуул.

    Сканнерийн шилэн дээр олон эхүүдийг байршуулснаар та бүгдийг нь нэгэн зэрэг сканнердах боломжтой.Эхүүдийн хооронд дор хаяж 20 мм-ийн зай байгаа эсэхийг баталгаажуул.

    Тэмдэглэл:

    Та ADFФото Горим дээрээс сканнердаж байгаа тохиолдолд ашиглах боломжгүй.

  2. Epson Scan 2-г эхлүүлнэ.

  3. Фото ГоримГорим жагсаалтаас сонгоно.

  4. Үндсэн тохиргоо таб дээрх дараах тохиргоог хийнэ.

    • Зургийн төрөл: Сканнердсан зургийг хадгалах өнгийг сонго.
    • Нягтрал: Нягтарлыг сонго.
    Тэмдэглэл:

    Баримтын эх тохиргоог Сканерийн шил болгож зассан ба Баримтын төрөл тохиргоог Гялгар болгож зассан.(Гялгар гэдэг нь гэрэлтдэггүй эхүүд жишээ нь энгийн цаас ба фотонууд гэсэн үг.)Та эдгээр тохиргоог өөрчлөх боломжгүй.

  5. Урьдчилж харах дээр дарна.

    Урьдчилан харах цонх нээгдэж, урьдчилан харсан зургууд жижиг дүрс хэлбэрээр харагдана.

    Тэмдэглэл:

    Сканнердсан хэсгийг бүхэлд нь урьдчилан харах бол урьдчилан харах цонхны дээд талд байгаа жагсаалтаас Жижиг зураг-г арилга.

  6. Урьдчилсан хувилбарыг баталгаажуулж, шаардлагатай бол Мэргэжлийн Тохиргоо таб дээрээс зургийн тохиргоог хий.

    Та фото болон зурагт тохиромжтой дэлгэрэнгүй тохиргоог ашиглан сканнердсан зургийг янзлах боломжтой, тухайлбал.

    • Гэрэлтэлт: Та сканнердсан зургийн гэрэлтүүлгийг тохируулах боломжтой.
    • Ялгарал: Та сканнердсан зургийн тодролтыг тохируулах боломжтой.
    • Нэвчилт: Та сканнердсан зургийн дүүргэлтийг (өнгөний тодрол) тохируулах боломжтой.
    • Хурцлах маск: Та сканнердсан зургийн гадны талын зураасыг сайжруулж тодруулах боломжтой.
    • Өнгө сэргээлт: Та өнгөө алдсан зургийг сэргээн засах боломжтой.
    • Арын фоныг засварлах: Та арын гэрэлний нөлөөгөөр бараан болсон сканнердсан зургийг цайруулах боломжтой.
    • Муар эффект арилгах: Та сэтгүүл гэх мэт хэвлэмэл эхийг сканнердах үед харагддаг муар хээ угалз (вэб маягийн дүрс)-ыг арилгах боломжтой.
    • Тоосыг арилгах: Та сканнердсан зургийнхаа тоосыг арилгах боломжтой.
    Тэмдэглэл:
    • Таны хийсэн тохиргооны улмаас зүйлс байхгүй байж болзошгүй.

    • Эх хувиас шалтгаалан сканнердсан зургийг зөв тохируулаагүй байж болзошгүй.

    • Олон жижиг зураг үүссэн бол жижиг зураг тус бүрийн зургийн чанарыг тохируулах боломжтой.Тохиргооны зүйлсээс хамаарч олон жижиг зургийг сонгож сканнердсан зургуудын чанарыг нийтэд нь тохируулах боломжтой.

  7. Файл хадгалах тохиргоог тохируул.

    • Зургийн формат: Жагсаалтаас хадгалах форматыг сонго.
      Та BITMAP ба PNG-с бусад бүх хадгалах форматаар нарийн тохируулах боломжтой.Хадгалах форматыг сонгосны дараа жагсаалтаас Сонголтууд-г сонго.
    • Файлын Нэр: Харуулсан хадгалах файлын нэрийг баталгаажуул.
      Та жагсаалтаас Тохиргоо гэснийг сонгож файлын нэрийн тохиргоог өөрчлөх боломжтой.
    • Хавтас: Жагсаалтаас сканнердсан зургийн хадгалах хавтсыг сонго.
      Та жагсаалтаас Сонгох сонгож шинэ хавтас үүсгэх эсвэл өөр хавтас сонгох боломжтой.
  8. Сканердах дээр дарна.