/ Асуудлыг шийдэх / Сүлжээний тохиргоо хийж чадахгүй бол / Хэдийгээр сүлжээний тохиргоонд асуудал гараагүй ч төхөөрөмжөөс холбогдох боломжгүй байх

Хэдийгээр сүлжээний тохиргоонд асуудал гараагүй ч төхөөрөмжөөс холбогдох боломжгүй байх

Хэдийгээр сүлжээний холболтын тайлан ямарч асуудлыг үзүүлэхгүй байгаа ч ухаалаг төхөөрөмж болон компьютероос принтерт та холбогдох боломжгүй байгаа бол дараахийг шалгана уу.

  • Та нэгэн зэрэг утасгүй роутер олныг хэрэглэх үед утасгүй роутерүүдийн тохиргооноос хамаараад ухаалаг төхөөрөмж болон компьютероосоо сканнерийг ашиглах боломжгүй байж болзошгүй. Принтертэй ижил утасгүй роутерт ухаалаг төхөөрөмж эсвэл компьютерийг холбо.

    Хэрэв энэ нь идэвхжсэн бол ухаалаг төхөөрөмж дээрх уяаны функцийг идэвхгүй болго.

  • Утасгүй роутер олон SSIDs-тэй байгаа үед хандалтын цэгүүдэд холбогдох боломжгүй ба төхөөрөмжүүд нь ижилхэн утасгүй роутерт өөр өөр SSIDs-д холбогдсон байдаг. Принтертэй ижил SSID-д ухаалаг төхөөрөмж болон компьютерийг холбо.

  • IEEE 802.11a болон IEEE 802.11g-тэй аль алинтай нь нийцдэг утасгүй роутер 2,4 GHz, 5 GHz-н SSID-тэй байна. Хэрэв та компьютер болон ухаалаг төхөөрөмжөө 5 GHz SSID-д холбовол та принтерээ холбож чадахгүй. Учир нь принтер зөвхөн 2,4 GHz-тэй холболтыг дэмждэг. Принтертэй ижил SSID-д ухаалаг төхөөрөмж болон компьютерийг холбо.

  • Ихэнх утасгүй роутерүүд нь холбогдсон төхөөрөмжүүдийн хоорондын харилцаанд хаалт хийдэг нууцлалын тусгаарлагч онцлогтой байдаг. Хэрэв та принтер, компьютер, ухаалаг төхөөрөмж хооронд холбоо тогтоох боломжгүй бол ижил сүлжээнд холбогдсон байсан ч утасгүй роутер дээрх нууцлалын тусгаарлагчийг салгана уу. Утасгүй роутерийн талаарх дэлгэрэнгүйг гарын авлагаас харна уу.