/ Скандах / Компьютероос скандах / Epson Scan 2 ашиглан сканнердах / Бичиг баримтыг сканнердах (Баримтын Горим)

Бичиг баримтыг сканнердах (Баримтын Горим)

Epson Scan 2 дээр Баримтын Горим ашиглан та бичвэр бичиг баримтанд тохиромжтой нарийн тохиргоог ашиглан эхүүдийг сканнердах боломжтой.

  1. Эхийг байрлуул.

    Тэмдэглэл:

    Хэрэв та олон эх сканнердахыг хүсвэл тэднийг ADF дээр байрлуул.

  2. Epson Scan 2-г эхлүүлнэ.

  3. Баримтын ГоримГорим жагсаалтаас сонгоно.

  4. Үндсэн тохиргоо таб дээрх дараах тохиргоог хийнэ.

    • Баримтын эх: Эхийг байрлуулсан эх үүсвэрийг сонго.
    • Баримтын Хэмжээ: Байрлуулсан эхийнхээ хэмжээг сонго.
    • / (Эх чиглэл) товчнууд: Эхийг байрлуулсан тохируулгын чиглэлийг сонго. Эхийн хэмжээнээс шалтгаалан энэ зүйл нь автоматаар тохируулагдан, өөрчлөгдөх боломжгүй байж болно.
    • Зургийн төрөл: Сканнердсан зургийг хадгалах өнгийг сонго.
    • Нягтрал: Нягтарлыг сонго.
  5. Хэрэв шаардлагатай бол бусад сканнерийн тохиргоог хий.

    • Та Урьдчилж харах товчийг товшин сканнердсан зургийг урьдчилан харах боломжтой. Урьдчилан харах цонх нээгдэж, урьдчилан харсан зургууд харагдана.
      Хэрэв та ADF ашиглан урьдчилан харсан бол эхийг ADF-с гаргана. Гаргасан эхийг дахин оруул.
    • Мэргэжлийн Тохиргоо таб дээр та бичвэр бичиг баримтанд тохиромжтой нарийн зураг тохируулах тохиргоог хийх боломжтой.
      • Ар фоныг арилгах: Эх хувийн дэвсгэр зургийг арилга.
      • Текстийг сайжруулах: Та бүдгэрсэн үсгүүдийг хурц тод өнгөтэй болгох боломжтой.
      • Авто сегментчлэл: Та зураг агуулсан бичиг баримтыг хар цагаанаар сканнердах үед үсгийг тодруулж зургийг гөлгөр болгох боломжтой.
      • Өнгөний сайжруулалт: Та сканнердсан зургийнхаа тодорхой өнгийг сайжруулан сүүдэртэй эсвэл хар цагаан болгож болно.
      • Гэрэлтэлт: Та сканнердсан зургийн гэрэлтүүлгийг тохируулах боломжтой.
      • Ялгарал: Та сканнердсан зургийн тодролтыг тохируулах боломжтой.
      • Гамма: Та сканнердсан зургийн гамма (дунд хэсгийн гэрэлтүүлэг)-г тохируулах боломжтой.
      • Босго: Та хүрээг нэг өнгөөр (хар цагаан) хослуулан тохируулах боломжтой.
      • Хурцлах маск: Та зургийн гадны талын зураасыг сайжруулж тодруулах боломжтой.
      • Муар эффект арилгах: Та сэтгүүл гэх мэт хэвлэмэл эхийг сканнердах үед харагддаг муар хээ угалз (вэб маягийн дүрс)-ыг арилгах боломжтой.
      • Ирмэгийг Дүүргэх: Та сканнердсан зургийг тойрсон сүүдрийг арилгах боломжтой.
      • Хос зургийн гаралт (Зөвхөн Windows-д): Та нэг удаа сканнердаад 2 зургийг өөр өөр гаралтын тохиргоотойгоор хадгалах боломжтой.
    Тэмдэглэл:

    Таны хийсэн тохиргооны улмаас зүйлс байхгүй байж болзошгүй.

  6. Файл хадгалах тохиргоог тохируул.

    • Зургийн формат: Жагсаалтаас хадгалах форматыг сонго.
      Та BITMAP ба PNG-с бусад бүх хадгалах форматаар нарийн тохируулах боломжтой. Хадгалах форматыг сонгосны дараа жагсаалтаас Сонголтууд-г сонго.
    • Файлын Нэр: Харуулсан хадгалах файлын нэрийг баталгаажуул.
      Та жагсаалтаас Тохиргоо гэснийг сонгож файлын нэрийн тохиргоог өөрчлөх боломжтой.
    • Хавтас: Жагсаалтаас сканнердсан зургийн хадгалах хавтсыг сонго.
      Та жагсаалтаас Сонгох сонгож шинэ хавтас үүсгэх эсвэл өөр хавтас сонгох боломжтой.
  7. Сканердах дээр дарна.