Дараах гарын авлагууд нь таны Epson принтерт дагалдаж ирсэн байгаа. Түүнчлэн эдгээр гарын авлагаас гадна Epson-н төрөл бүрийн программ хангамжид агуулагдсан тусламжуудыг бас лавлаарай.
Чухал Аюулгүй байдлын Заавар (хэвлэмэл гарын авлага)
Энэхүү принтерийг аюулгүй ашиглах талаар зааварчилгааг өгөх болно.
Энд эхэл (хэвлэмэл гарын авлага)
Принтерийг тохируулах, программ хангамжийг суулгах, принтерийг ашиглах, асуудлыг шийдвэрлэх зэрэг мэдээллийг танд өгнө.
Хэрэглэгчийн Заавар (дижитал гарын авлага)
Энэхүү гарын авлага. Принтерийг ашиглах, принтерийг сүлжээнд ашиглах үеийн сүлжээний тохиргоо, асуудлыг шийдвэрлэх талаарх бүх мэдээлэл, зааварчилгааг өгнө.
Та дээрх гарын авлагуудын хамгийн сүүлийн хувилбарыг даараах аргуудаар олж авах боломжтой.
Хэвлэмэл гарын авлага
Epson Европ вэбсайтад http://www.epson.eu/Support хаягаар, эсвэл Epson дэлхий дахины вэбсайтад http://support.epson.net/ хаягаар зочлоорой.
Дижитал гарын авлага
Компьютер дээрээ EPSON Software Updater-ийг эхлүүл. EPSON Software Updater нь Epson програм хангамж болон дижитал гарын авлагын боломжит шинэчлэлүүдийг шалгаж, хамгийн сүүлийн хувилбарыг татах боломжийг олгоно.