Ажил Эмхлэгч Лайт нь өөр өөр программ хангамжийн тусламжтай бүтээсэн хэд хэдэн файлыг нэгтгэж нэг хэвлэх ажил болгон хэвлэх боломжийг олгоно. Та нэгтгэсэн файлын хувьд хэвлэх тохиргоо буюу загвар, хэвлэх дараалал, чиглэл зэргийг тодорхойлж болно.

Принтерт цаасыг ачаал.
Хэвлэхийг хүссэн файлаа нээ.
Принтерийн драйверийн цонхонд хандана.
Ажил Эмхлэгч Лайт-г Үндсэн таб дээрээс сонгоно.
OK товчийг дарж принтерийн драйверын цонхыг хаана.
Хэвлэх товчийг дар.
Ажил Эмхлэгч Лайтцонх гарч ирэн, хэвлэх ажил Прожектыг Хэвлэх дээр нэмэгдэнэ.
Ажил Эмхлэгч Лайт цонх нээлттэй байхад, одоо ажиллаж буй файлтайгаа нэгтгэхийг хүсэж буй файлаа нээн, дээрх 3-6 алхмыг давтан хийнэ.
Ажил Эмхлэгч Лайт цонхыг та хаасан бол,хадгалагдаагүй Прожектыг Хэвлэх устгагдана. Дараа нь хэвлэхийн тулд Хадгалах-г Файл цэснээс дарна.
Прожектыг Хэвлэх-г Ажил Эмхлэгч Лайт дээр хадгалсан байршлаас нээхийн тулд Ажил Эмхлэгч Лайт-г принтерийн драйверийн Арчилгаа таб дээрээс дарна. Дараа нь,файлаа сонгохын тулд Нээх-г Файл цэснээс сонгоно. Хадгалсан файлын өргөтгөл нь "ecl" байна.
Бүдүүвч болон Засах цэсийг Ажил Эмхлэгч Лайт-с сонгож Прожектыг Хэвлэх-г шаардлагатай бол засварлана. Дэлгэрэнгүйг Ажил Эмхлэгч Лайт-н тусламжаас лавлаарай.
Хэвлэх-г Файл цэснээс сонгоно.