Принтерийн драйвер нь бусад програмаас авсан хэвлэх командын дагуу принтерийг удирддаг. Принтерийн драйвер дээр тохиргоог хийх нь хамгийн сайн хэвлэлтийн үр дүнд хүргэнэ. Мөн принтерийн драйверийн хэрэглүүрийг ашиглан принтерийн төлвийг шалган, үйл ажиллагаа явуулах хамгийн сайн нөхцлийг хангах боломжтой.
Та принтерийн драйверийн хэлийг өөрчилж болно. Хэл тохиргооноос Арчилгаа таб дээрээс та хэрэглэхийг хүсэж буй хэлээ сонгоно.
Таны ашиглаж буй программ хангамжид зориулсан тохиргоог хийхийн тулд, тус программ хангамжаас драйверт хандана.
Хэвлэх эсвэл Хэвлэх Тохируулга-г Файл цэснээс сонгоно. Принтерээ сонгож, дараа нь Тохиргоо эсвэл Үзүүлэлт дээр дарна.
Програмаас шалтгаалж үйлдлүүд нь ялгаатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.
Бүх программ хангамжид ашиглаж болох тохиргоог хийхийн тулд хянах самбараас драйверт хандана.
Windows 10
Эхлэл товч дээр дарж, Windows Систем > Хяналтын самбар > Төхөөрөмж, принтер харах-г Техник хангамж ба дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарах эсвэл түүн дээр дарж байгаад Хэвлэх тохиргоо-г сонгоно.
Windows 8.1/Windows 8
Десктоп > Тохиргоо > Хянах самбар > Төхөөрөмж, принтер харах-г Техник хангамж ба дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарах эсвэл түүн дээр дарж байгаад Хэвлэх тохиргоо-г сонгоно.
Windows 7
Старт товч дээр дарж, Хянах самбар > Төхөөрөмж, принтер харах-г Техник хангамж ба дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарж Хэвлэх тохиргоо-г сонгоно.
Windows Vista
Старт товч дээр дарж, Хянах самбар > Принтер-г Техник хангамж ба дуу дээрээс сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарж Хэвлэх тохиргоог сонгох-г сонгоно.
Windows XP
Старт товч дээр дарж, Хянах самбар > Принтер ба бусад Техник хангамж > Принтер ба Факс-г сонгоно. Принтер дээрээ хулганы баруун товчийг дарж Хэвлэх тохиргоо-г сонгоно.
Десктопын ажлын мөрөн дээрх принтерийн тэмдэг нь принтерийн драйверт хурдан хандах боломж олгох товчилбор тэмдэг юм.
Та принтерийн тэмдэг дээр дарж Принтерийн Тохиргоо-г сонговол, хянах самбараас дамжиж ордог принтерийн тохиргооны цонхтой ижил цонх руу хандах боломжтой. Хэрэв та энэхүү тэмдэг дээр хулганаа хоёр товшвол, та принтерийн төлөвийг шалгах боломжтой.
Принтерийн тэмдэг ажлын мөр дээр харагдахгүй байвал, принтерийн драйверийн цонх руу орж Ажиглалтын Тохируулгууд-г Арчилгаа таб дээрээс дараад Товчилбор тэмдэгийг таскбарт бүртгүүл-г сонгоно.
Принтерийн драйверын цонхонд хандана. Арчилгаа табыг товшино.