/ Хэвлэх / Компьютероос хэвлэх / Принтерийн үндсэн мэдээлэл — Windows

Принтерийн үндсэн мэдээлэл — Windows

Тэмдэглэл:
  • Тохиргооны хэсгүүдийн тайлбарыг онлайн тусламжаас харна уу. Тухайн хэсэг дээр хулганы баруун товчоор дарж, Тусламж-г дарна.

  • Програмаас шалтгаалж үйлдлүүд нь ялгаатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.

  1. Принтерт цаасыг ачаал.

  2. Хэвлэхийг хүссэн файлаа нээ.

  3. Хэвлэх эсвэл Хэвлэх тохируулгаФайл цэснээс сонгоно.

  4. Принтерээ сонгоно.

  5. Принтерийн драйверын цонход хандахын тулд Сонголтууд эсвэл Үзүүлэлтүүд сонгоно уу.

  6. Дараах тохиргоог хийнэ үү.

    • Баримтын Хэмжээ: Принтерт ачаалсан цаасны хэмжээгээ сонгоно.
    • Хүрээгүй: Зургийн эргэн тойрон хүрээгүй хэвлэх бол сонгоно уу.
      Хүрээгүй хэвлэх үед хэвлэх өгөгдөл цаасны хэмжээнээс бага зэрэг томрох тул, цаасны ирмэг дагуу ямар ч хүрээ хэвлэгдэхгүй. Тохиргоо дээр дарж томруулах хэмжээг сонгоно.
    • Чиг: Программ хангамжид тохируулсан чиглэлээ сонгоно уу.
    • Цаасны Төрөл: Ачаалсан цаасны төрлөө сонгоно уу.
    • Чанар: Принтерийн чанарыг сонгоно уу.
      Өндөр гэснийг сонгох нь илүү өндөр чанараар хэвлэх боловч, хэвлэх хурд удаан байж магадгүй.
    • Өнгө: Хар, эсвэл саарал сүүдэр дээр хэвлэхийг хүсэж байгаа бол Грейскейл-г сонгоно уу.
    Тэмдэглэл:

    Дугтуйн дээр хэвлэх үед, ХэвтээЧиг тохиргоо болгож сонгоно уу.

  7. OK товчийг дарж принтерийн драйверын цонхыг хаана.

  8. Хэвлэх товчийг дар.